Су.Батболд, Т.Гантөмөр нар маш муу менежер гэдгээ харуулж байна
Сүүлийн өдрүүдэд их хэмжээгээр орсон цас, түүнээс үүдэлтэйгээр нийслэлийн авто замын байдал бараг л гамшгийн байдалд хүрч, иргэд цаг хугацаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй билээ.
Тэгвэл үүнтэй холбоотой Нийслэлийнн Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий Менежер Т.Гантөмөр нарын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ туйлын хангалтгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж буй нь нууц биш. Тэр ч бүү хэл өөрсдийгөө өмгөөлсөн явган яриа өрнүүлж, хэл ярианы хувьд ч цэгцрээгүй хүмүүс гэдгээ баталж буй билээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд гэхэд “Э.Бат-Үүлийн үед өнгөрсөн өвлийн турш 13 удаа орсон цас энэ жил сарын дотор орчихлоо” хэмээн хачирхалтай тайлбар өгөөд хүрз барьж, хотын төвийн явган хүний зам цэвэрлэсэн юм.
Гэтэл хотын дарга гэдэг бол бусдыг уриалж, биечлэн цас цэвэрлэх бус Улаанбаатар хотын хэмжээн дэхь цас цэвэрлэх ажлын менежментийг л хийх учиртай албан тушаал гэдгийг Сундуйн Батболд хэмээх улс төрч одоо хүртэл ойлгоогүй яваа нь харамсалтай.
Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр сэтгүүлчдийн асуултанд : “Байгалийг би байтугай нь зохицуулж чадахгүй шдээ, миний дүү. Би хэлж байна шдээ. Э.Бат-Үүлийн их цас орж байсан, одоо тэрнээс их цас орж байна.Тэгвэл өнөөдөр зөвхөн эхний өвлийн эхний сард их цас орж байна. Сэтгүүлчид та нар энэ талаас нь яагаад мэдээлж болдоггүй юм.” хэмээн хариулсан нь мөн л өөрийгөө өмөөрсөн хачирхалтай тайлбар юм.
Ямартай ч нийслэл Улаанбаатар хотыг удирдаж буй Су.Батболд, Т.Гантөмөр нар маш муу менежер гэдгээ иргэдэд хангалттай харуулсан өдрүүд үргэлжилж байна.
Н.Сандуй
http://sonin.mn/news/politics-economy/71512
URL: