Хотын даргыг нийслэлийн иргэд шүүмжилсээр байна
Хоёр хамтлагт 200 сая төгрөг цацаж тоглолт хийчихээд цэрэг, оюутан, сурагчдыг “дайчилж” гадаа цас цэвэрлүүлнэ гэнэ‼️Хүүхдүүд шүгэлдэж тоглоод 13 удаа аягү их цас оруулчаа юу⁉️ Тэр Камертон,
Никитоноороо цасаа цэвэрлүүлэхгүй юу гэх нь хаашаа юм. Гэхдээ бүтэн хотыг удирдаж, асуудлыг нь шийдэж Аз жаргалтай хот болгоно гэж уран донгодсон шигээ гомдоллож, боолчлолгүй ажлаа хий‼️ Аав ээжийг нь хүртэл ил далд баахан татвараар дарамталчаад хүүхдээр нь хөлдүү зам цохиулах нь. Гадаа нээрээ хүйтэн байна хотын даргаа‼️Хүмүүс нь өөрсдөө гараад цасаа цэвэрлчдэг нийгмийг хүсээ юм бол яах гэж анхнаасаа хүний хөл гар, оюун ухааныг туших бодлогод нэгдээв.
Хүссэнийг чинь дуугүй гүйцэтгэдэг хорих лагер Улаанбаатар биш‼️ Их цастай өвөл болно гэж энгийн малчнаас өгсүүлээд эрдэмтэн цаг уурчид хүртэл хэлж анхааруулж байсан.
Ийм их цас орчино гэж яаж мэдхийн гээд тэнгэрээ зүхэж хүүхэд “зарж” суухаасаа өмнө олныхоо ортой үгийг ядаж сонсдог, жоохон мэдрэмжтэй бай‼️ Он, сараа хар. Социалист дэглэмээ сэргээе гэж байгаа бол тэрийгээ дэлхийд зарла. Үнэндээ та нарын амнаас утга замбараагүй үгс олноороо унаж, гарын үзүүрээс чинь нохой ч гаслам хачин шийдвэр олон гарч байна шүү‼️
Ч. Лодойсамбуу
URL: