Линдсей Лохан нэг сая долларын төлөө нүцгэлжээ

Хуультай зөрчилдөн кинонд тоглох асуудал нь хурцаар тавигдах болсон жүжигчин Линдсей Лохан аргагүйдээд өөрийн гадаад үзэмжээр мөнгө олохоор шийдсэн бололтой. Саяхан тэрээр нэрт загвар зохион бүтээгч Филипп Плейны хувцсыг өмсөн гэрэл зургаа авахуулсан. Тэгвэл одоо мань бүсгүй Playboy сэтгүүлд зургаа авахуулжээ. Гэрэл зургаа нүцгэнээр авахуулах саналыг түүнд уг сэтгүүлийн эзэн Хью Хефнер өөрөө тавьсан аж. Баян эр түүнд 750 мянган долларын шан харамж амласан хэдий ч жүжигчин бүсгүй татгалзсан хариу өгчээ. Хэвлэн нийтлэгч эр өгөх мөнгөө нэг сая долларт хүргэснээр жүжигчин бүсгүй татгалзаж чадсангүй. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тэрээр эхний ээлжийн зураг авалтад оролцсон байна.

Сонирхолтой нь, үүнээсээ өмнө Линдсей бүсгүй Лос-Анжелес хотын шарил хадгалах газарт шүүхийн шийдвэр ёсоор хоёр өдрийг найман цагийн туршид ажилласан билээ. Түүний нүцгэн зураг бүхий сэтгүүл хэзээ хэвлэгдэж гарах нь тодорхойгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих