ОФФШОРЧДЫН БҮХ БАРИМТЫГ ГАРТАА ОРУУЛАВ
СЭТГҮҮЛЧ Munkhbayasgalan-д ТУСЛААРАЙ ГЭЖ ДМ ХҮСЭЖ БАЙНА. ИЙМ ЗҮЙЛ ФБ ДЭЭРЭЭ БИЧИЖ ҮЛДЭЭЖЭЭ.
ОФФШОРЧДЫН БҮХ БАРИМТЫГ ГАРТАА ОРУУЛАВ
Дэлхий хавтгай болсон нь үнэн байна. АНУ-ын Вашигтонд очиж авах байсан Панамын баримтуудыг интернэтээр гэхдээ дэлхийн нөгөө өнцөгөөс бүрэн эхээр нь хүлээн авлаа. Лондон, Вашингтоны сэтгүүлчидтэй хамтран ажиллаж чадлаа. Хэдийгээр хилээр гарахыг минь хориглож эрүүгийн хэрэг үүсгэсэн ч баримтыг олж авлаа.
Одоо харин надад хуульчдын зөвлөгөө хэрэгтэй байна. Оффшор данстан, оффшор компани байгуулсан, хувьцаа эзэмшиж үнийн дүнгээ нуусан, ашгаа нуусан этгээдүүд бүгд УИХ-д нэр дэвшсэн байна.
Эднийг шууд зарлавал Сонгуулийн хууль зөрчсөн болох уу?
Тэр хэргээр бас онц хүнд гэмт хэрэгтэнд бид тооцогдох уу?
Энийг зөвлөж туслаач. Хүмүүс намайг чимээгүй байж байгаад нэвтрүүлгээ хий гэж зөвлөж байгаа. Би шаардлагатай бол бүх баримтаа шүүхийн өмнө гаргаж өгөхөд бэлэн байна. Бас та бүхэн үнэнийг мэдэх эрхээ Үндсэн хуулиар баталгааажуулсан иргэд учраас мэдээллийг цаг тухайд нь авах ёстой.
Энэ баримтууд аюултай байдалд хүргэж болзошгүй. Тиймээс иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. Цензургүй багт бүх баримт ирсэн… Олигархууд биднээс арай л дутуу бодож дээ.
За алив хуульчдаа зөвлөөрэй, аюулгүй байдалд минь туслаарай.
Цааш түгээ
URL: