Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгожээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан дүүргийнхээ нутаг дэвсгэрт Тамхины тухай хууль болон бусад хуулиудын хэрэгжилтийг шалгажээ.
Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн зургаан иргэнийг 300.000 төгрөгөөр, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн дөрвөн аж ахуйн нэгж байгууллагыг 800.000 мянган төгрөгөөр торгожээ. Түүнчлэн Захиргааны хяналтын тухай хууль зөрчсөн таван иргэнийг 100.000 төгрөгөөр захиргааны арга хэмжээ авч, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 10 мэдэгдэл хүргүүлсэн байна. Хяналт шалгалтад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн Мэргэжил арга зүйн тасаг, Баянзүрх дүүргийн прокурор, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс хамтран оролцжээ.
Шалгалтыг Сансарын үйлчилгээний төв, Баянцээлийн гудамж дагуу байрлах архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке, ресторануудад явуулсан байна. Шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан дөрвөн баарны үйл ажиллагааг зогсоож, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрүүлжээ.
URL: