Ж.Батзандангийн PR нь З.Амаржаргал уу?
Ирэх сарын зургаанд Ардчилсан намын их хурлаар намын даргаа сонгон, намын шинэчлэлээ хийнэ хэмээн зарласан ҮЗХ-ны хуралдаан уржигдар буюу 2016.11.16 өдөр төрийн ордонд амжилттай хуралдсан. Мөн намын даргаа дотоод ардчилсан сонгуулиар сонгогдох учиртай гэж үзэж байгаагаа ч илэрхийлээд амжсан.
Харин тус намын даргын сунгаанд Ж.Батзандан, П.Цагаан, Л.Гантөмөр, Л.Болд, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Тэр дундаас хамгийн ихээр сонирхол татаж байгаа хүн бол Ж.Батзандан. Нам дотроо ямар нэгэн фракцад харьяалалгүй. Үүнийгээ ч ил тод зарлаж явдаг нэгэн. Мөн намын лидерүүдэд тийм ч таатай ханддаггүй гээд л ёстой л нам доторх өргөс гээд хэлэхэд илүүдэхгүй хүн.
Гэтэл өнөөдөр Ж.Батзандан намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийллээ “Хэрвээ би Ардчилсан намын дарга болох юм бол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Нам дотроо нэр хүнд сайтай, мөн жирийн гишүүд дэмжигчдээс сайшаал хүртдэг, туршлагатай улстөрчөөр бамбай хийн намын даргын суудалд санаархаж байгаа аж. Энэ нь түүний алтан боломж ч байж болох юм.
Гэхдээ Ардчилсан нам доторх фракцууд тийм ч амархан Ж.Батзанданг дэмжээд дарга болгочихно гэдэг бол худлаа зүйл. Харин жирийн дэмжигч гишүүдийн дэмжлэгээр болон Р.Амаржаргалын нэр сүрээр Ж.Батзандан даргын суудалд тухлахыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Р.Амаржаргал, Ж.Батзандангийн гар хөл үү, эсвэл эсрэгээрээ юу?!
Эх сурвалж: BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө чи байрныхаа бандийг ичихгүй татаж чангаахаа боль чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү
ene novshiin fizda namiin darga bolno gej yu baidag yum tiim yum bolvol namaasaa gartsgaaya