Засгийн газрын гишүүд зодолдсон уу?
Хэд хоногийн өмнө Засгийн газрын хоёр сайд хоорондоо ам мурийж, асуудал нь нэлээд хурц хэлбэрт шилжсэн гэх мэдээлэл байна. Зарим хэвлэлд дурдсанаар “зүгээр ч нэг жижиг маргаад, цохилцоод өнгөрөөгүй, оёдол тавиулаад амжсан” гэх. Тэгвэл энэ асуудал үнэн эсэхийг МАН-ын зарим гишүүнээс тодруулахад үгүйсгэхгүй байсан юм. Чухам ямар асуудлаас болж хэн, хэн зодолдсон гэдгийг нам дотроо ихэд нууцлаж байгаа аж.
МАН-ынхан дотроо маргалдаж, муудалцаж, зодолдож байсан ч асуудлаа хэзээ ч ил гаргадаггүй. Ардчилсан намын гишүүдийн хооронд гарсан хэрүүл зодоон, үл ойлголцлын асуудал яаж ийгээд л нийтэд ил болчихдог. Тиймээс МАН-ын энэ байдлыг Ардчилсан намын гишүүн Б.Гарамгайбаатар “үмхийгээ тавьдаггүй” нам гэж шүүмжилж байсан удаатай.
URL: