АЖЛЫН БАЙР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ АМИН ЧУХАЛ АСУУДАЛ
“Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр 2016.11.16-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дүгнэхдээ “Өнөөгийн манай нийгмийн хамгийн эмзэг сэдэв, хамгийн тулгамдсан асуудал бол ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжих явдал гэдгийг хүн бүр л хэлдэг. Одоо төр энэ тал дээр бодлогоо гаргаад залуурдаад үр дүн гаргах цаг болсон. Бид чухал асуудлыг цаг үед нь олж харан Өргөдлийн байнгын хороо өргөтгөсөн хэлэлцүүлэг хийж шийдлийг хайж байгаа нь хамгийн том эхлэл” гэв. Тус хуралд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд оролцож өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийлээ.
URL: