Н.АЛТАНХУЯГИЙН ДҮҮГ 14 ХОНОГ БАРИВЧИЛЛАА

5Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүү Н.Нарантуяаг өчигдөр орой  |2016.11.16.21:20 цагт| нисэхийн шалган дээрээс баривчилж, хилийн хориг тавьжээ. Түүнийг 14 хоног хорих шийдвэр гарсан гэдгийг эх сурвалж хэллээ.  Үүнээс өмнө Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг нь хориглоод байгаа юм.

Одоогоор ямар асуудлаар түүний эхнэр, төрсөн дүү нарт хилийн хориг тавьсан нь тодорхойгүй байна. Н.Алтанхуягийн ар гэрийнхэн үүнийг улс төрийн шалтгаантай хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих