Хятад гар утсууд эзнийхээ талаар мэдээлэл цуглуулдаг нууц программтай
“Android системтэй хятад гар утас өөрийн эзнээ мөрдөж түүний талаар элдэв мэдээлэл цуглуулан 72 цаг тутамд Хятадад орших сервер лүү илгээдэг” гэж “The New York Times”, “ТАСС” мэдээллээ.
Хятадын эдгээр гар утсанд харьцаж байгаа хүмүүсийн утасны дугаар, хэнтэй юу ярьж, ямар мессеж илгээж байгаа, хэзээ утастсан, хаана байгаа зэрэг болон өөр бусад мэдээллийг бүрэн хэмжээгээр нь цуглуулан Хятад руу дамжуулдаг нууц программ байгааг анх аюулгүй байдлын салбарт ажилладаг Америкийн “Kryptowire” компани олж илрүүлжээ. “Энэ бол үйлдвэрлэлийн явцад санамсаргүй гаргасан алдаа биш, зориуд суулгасан тагнуулын программ. Энэ талаар гар утасны эзэд мэддэггүй, мэдэх ч боломж тэдэнд байхгүй” гэж америкчууд онцолж байна.
BLU утсанд суулгасан тагнуулын энэ нууц программыг Хятадын “Shanghai Adups Technology Company” компани зохиожээ. Гэтэл энэ компанитай алдарт “ZTE”, “Huawei” хамтран ажилладаг. Тэд яагаад өөрсдийн хэрэглэгчдийн утсанд “ийм цох” суулгахыг зөвшөөрсөн нь тодорхойгүй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр дэлхий даяар 700 сая гар утсанд тагнуулын ийм программ суулгажээ.
Ямар зорилгоор ийм нууц программтай гар утсыг үйлдвэрлэсэн нь тодорхойгүй. Хятадын эрх баригчид ийм байдлаар сая сая хэрэглэгчдээсээ тагнуулын мэдээ цуглуулж байгаа юм болов уу? Эсвэл үйлдвэрлэгч компаниуд зүгээр л сурталчилгааны зорилгоор хэрэглэгчдийнхээ талаар нууц мэдээлэл авч байв уу? Манайхан мэдээж, урд хөршөөсөө гар утас авдаг л байж таараа. Тэгэхээр..?
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
тэгэхээр хятад утастай хүмүүс өөрийнхөө мэдээллийг алдаад л явж байх ёстой юу,хамгаалах ,зогсоох аргагүй гэсэн үг үү, утга битүү мэдээллээс ингэж л ойлголоо доо
магадгүй шүү, би хятад утас хэрэглэдэг мөртлөө анх авахдаа тэгэж бодсон