Япон руу визгүй зорчдог боллоо
Ногоон паспорттой иргэд Япон улс руу 30 хоногийн хугацаанд визгүй Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өнөөдрөөс /11.15/ эхлэн хэрэгжиж эхэллээ. Гэхдээ ногоон паспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорихоор болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай. Хэрэв хувийн ажлаар ногоон паспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах юм байна. Иймээс ногоон паспорттой иргэд хувьдаа албаны паспортоо битгий ашиглаарай гэдгийг Гадаад харилцааны яамаас санууллаа. Өөрөөр хэлбэл дипломат паспортоос бусад паспорт эзэмшигч монгол иргэдийн тухайд Япон улс руу зорчихдоо урьдын адил Япон улсын виз мэдүүлэх шаардлагатай. Цаашид 25 улстай Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж, албан хэргээр зорчиж яваа иргэдэд хөнгөлөлт эдлүүлэхээр тохиролцоо хийж байгаа юм байна.
URL: