Жеймс Андерсон: Монгол харьцангуй их хөрөнгө оруулалт хийдэг ч дийлэнх нь үр ашиггүй

36

Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоны нийтлэлээс иш татан хүргэж байна. Тэрбээр Ядуурлыг арилгах олон улсын өдрөөр бичихдээ “Уг нь өдөр бүр ядуурлыг арилгах өдөр байх ёстой ч тодорхой нэг өдрийг ингэж онцолсоноор бидний хүрэх гэж байгаа зорилгыг илүү ойлгуулдаг юм.” гэж бичжээ.

Монголын ядуурлын түвшин 2010-2012 оны хооронд, мөн 2014-2014 хооронд үргэлжлэн буурсан. Ядуурлын түвшин нь эдийн засгийн өсөлттэй хамааралтай байдаг учраас энэ үзүүлэлт гайхмаар зүйл биш. Дурдсан хугацаанд иргэдийн орлого нэмэгдсэн нь ядуурлыг бууруулахад дэм үзүүлсэн. Эдийн засгийн өсөлт нь хөдөө аж ахуйгаас бусад салбарын цалин нэмэгдсэн, мөн хөдөө аж ахуйн салбарын цалингаас бусад орлого нэмэгдсэнээс үүдэлтэй. Монголын нийгмийн шилжилтийн ерөнхий төлөв байдал ч бас өөрийн хувь нэмрээ оруулсан: 2010 онд 38.8 хувьтай байсан ядуурал 2014 онд 21.6 хувь руу буусан.

Тэр үед юу болсон, харин одоо юу болж байна вэ?

2016 оны ядуурлын түвшний талаарх тоо баримт хараахан гараагүй байгаа ч эдийн засгийн уналт дэм болоогүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Урьдчилсан төлөв байдлаар энэ оны эдийн засгийн өсөлт 0.1 хувь байхаар байна, олборлох салбараас бусад салбарын үйлдвэрлэл буурч байна. Нийгмийн халамжид суурилсан Монголын тодорхой хугацааны давтамжтай бодлого нь одоо сөрөг нөлөөгөө үзүүлж байна. Тодорхой зорилготой, давтамжтай нийгмийн халамжийн бодлого нь цаг хэцүүдэх үед тэлэхэд хүндрэлтэй болгож байна.

Төсвийн их хэмжээний алдагдалтай (2016 оны урьдчилсан төлвөөр төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрнэ), мөн өрийн хэмжээ нэмэгдсээр байгаа үед Монголд төсвөө чамбайруулахаас өөр сонголт бараг үлдсэнгүй. Нийгмийн эмзэг хэсгийнхэнд хохиролгүйгээр тэд үүнийг хийж чадах уу?

Ийм хэцүү даалгавартай үед төсөв, санхүүдээ хийх өөрчлөлтдөө ядуурлын үзүүлэх нөлөөг бодолцох нь тус болно. Нийгмийн халамжийн чиглэлд хэрэгжиж байгаа 71 хөтөлбөр, төслийг нэгтгэн ядуурлыг бууруулах нэг том хөтөлбөрт багтаан, нэг зорилгод чиглүүлж чадвал илүү үр ашигтай байх болно. Төсвийн зарцуулалтыг нэг дугтуйд багтаах нь эрсдлийн даатгал мөн боловч хуримтлал хаа нэгтэйгээс гарч ирж болно. Гэхдээ хаанаас?

Зарим улс оронтой харьцуулахад Монгол харьцангуй их хөрөнгө оруулалт хийдэг ч дийлэнх нь үр ашиггүй. Төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж, зарцуулалтыг илүү үр дүнтэй болгох нь ядуучуудад дарамт бололгүйгээр төсвийн ачааллыг хөнгөлөх юм. Орлого талдаа авч үзвэл, татварын бага түвшинг, ашгийн татварын хэмжээг илүү дэвшилтэт тогтолцоо руу шилжүүлснээр ажил эрхэлж байгаа ч бага орлоготой иргэдийг хамгаалж, орлогыг нь чөлөөлөх юм. Төсвөөс гадуур шинэ төсөл, хөтөлбөрийг бий болгох нь сонирхол татаж байгаа ч ингэснээр асуудлыг улам хүндрүүлэх магадлалтай учраас шинэ төсөл, хөтөлбөрөөс эхэндээ зайлсхийх нь зүйтэй.

Ядуурлыг арилгах гэдэг нь зөвхөн уриа төдий биш, бодлогын ядууралд үзүүлэх нөлөөллийг шинжлэн дүгнэж, үүнийгээ үйл хэрэг болгох, ялангуяа цаг хүндэрсэн үед ажил хэрэг болгох гэсэн үг юм. Энэ бол боломжтой зүйл. Та юу гэж бодож байна?

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих