“Гаитиг авраач”
Гаити улсын Ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгт хандан тус улсыг сэргээн босгох амлалтаа хэрэгжүүлэхээс хойш сууж байгааг хэлэв. Тус улсын түр Ерөнхийлөгч Жоселерме Привертийн хэлснээр, өнгөрсөн сард Гаитиг хар салхи дайран өнгөрсний улмаас учирсан хохирлын хэмжээ тус улсын нийт төсөвтэй тэнцэж байгаа аж.
Гаитид томоохон хүнсний хямрал нүүрлээд байна гэж Ж.Приверт хэлээд дэлхийн улс орнуудад хандан тусламж дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. Өнгөрсөн сарын 4-нд тус улсыг “Мэттью” хар салхи дайран өнгөрсөн нь 2.1 сая хүний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлсөн юм.
Тус улсын 1.5 сая иргэн, тэдний дотор түр хоргодох байранд амьдарч байгаа 140 мянга гаруй хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна. Гаитид 120 сая долларын тусламж үзүүлэхийг НҮБ уриалсан билээ. Энэхүү уриалга гарснаас хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад 120 сая долларын 38 хувь нь л цуглаад байгаа аж.
О.САША
URL: