Улсын хэмжээнд хаасан автозам, замын байгууламжийг нээлээ
Зам, Тээврийн Хөгжлийн Сайдын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 тоот тушаалаар Автозам, замын байгууламжийг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан.
2016 оны 11 дүгээр сарын 14-ний 10:00 цагаас Улсын хэмжээнд хаасан автозам, замын байгууламжийг нээлээ.
Дархан, Сэлэнгэ, Архангайн замыг нээлээ
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэний улмаас Улсын хэмжээний авто замуудыг хаагаад байгаа.
Харин одоогийн байдлаар замууд нээгдэж байгаа талаар Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Дархан-Сүхбаатар чиглэлд өнөө өглөөний байдлаар замд хаагдаж боогдсон газар байхгүй зам даваа саадгүй байна.
Зам руу шуурсан цас, мөн зорчих хэсэг дээр тогтсон цасыг цасны машинаар шүүрдэж цэвэрлэсэн.
Дархан-Сүхбаатар чиглэлийн тужийн нарсны зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч тээвэрчид та бүхэн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. /Сэлэнгэ АЗЗА/
Архангай аймаг Цагаан давааны зорчих хэсгийг хусч цэвэрлэн үнс шороо асгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саадгүй болгоод байна. /Архангай АЗЗА/
URL: