Энэ өдрийн зурхай /2016.11.07/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 8. Сумъяа гараг. Булаагч одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 9 цаг 18 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Холимог өдөр. Хайр дурлалын амьдрал тань хэлбэлзэлтэй байх болно. Ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй байх. Өөрийнхөө хувийн амьдралд сэтгэл ханамжгvй байгаа хvмvvс хань ижлээ тийм ч ирээдvй өөрт нь тохирох хvн биш гэдгийг ойлгох магадлалтай. Ажил хэргийн хувьд таны гаргасан санаа дэмжигдэхгvй. Гэхдээ эцэст нь таны зөв байх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Хурц өдөр. Юу ч санаснаар болохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Сануулга, гүтгэлэг ажил дээр таныг угтах бөгөөд хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ. Хэтэрхий хүндээр бодох хэрэггүй. Хамт ажиллагчид чинь бас өөрсдөдөө санаа зовж байгаа. Асуудлыг аль болох тойрон гарч, чухал ажил үүргээ дуусгахыг хичээвэл танд ашигтай байна. Ганцаараа байх нь сайн бөгөөд гэртээ оройг төлөвлөж, тэжээмэл амьтантайгаа цагийг өнгөрөөж, бодол санаагаа бичиж тэмдэглэ. Зарим нь интернетээр болзож магадгүй бөгөөд бодит амьдрал дээрх харилцаанаас хэцүү болохыг мэднэ. Биеэ амраа. Явган зугаал.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хөгжөөнтэй өдөр. Од гаригуудын нөлөөлүүдийн холбоос өнөөдрийн тэнгэрт бүрдэж, энэ үеийг тун сонирхолтой үе болгоно. Оюун ухааны чадвар уран сэтгэмжээс хамаагүй хоцорч явах тул уран сэтгэмжинд тулгуурла. Та ганц бие ч юм уу гэр бүлтэй байх нь хамаагүй, дотны харьцаанаас юу хүсч байгаагаа шийдэх болсон цаг. Өөрийнхөө бодлыг илэрхийлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Асуудал гарахаас зайлсхийхийн тулд ярихаасаа өмнө бодох нь чухал.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрч хүчтэй өдөр. Хийж дуусаагүй ажил, ялангуяа бизнесийн ажлаа дуусгахад тохиромжтой. Та бүх давхрагын хүмүүстэй ижил түвшинд харьцаж чаддаг байх хэрэгтэй. Энэ шинэ чиг хандлагыг үйлчлүүлэгч болон бараан дээрээ рекламд. Та нарын зарим нь дэлхий нийтэд хүрэхийн тулд сайт ажиллуулж сурна. Та азтай байх учир мөрөөдлөө биелүүлээрэй. Танд романтик учралууд өдөржин тохиох болно. Зарим хүмүүс үнэхээр таалагдсан хэн нэгэнтэй учирна. Энэ цагийг ашиглан зүрх сэтгэлээсээ ярилц.
АРСЛАН (7/23-8/22)
Саадгүй өдөр. Та ойрын хэдэн өдрийн турш гэр бүлийн амьдралдаа өөрийгөө зориулах бололтой. Хэрэв та энэ байгаа байдлаасаа гарч чадахгүй бол уурлаж цухалдсан нэгэн болно. Шинэ хүмүүс таны амьдралд орж ирнэ. Тэдний зарим нь магадгүй тантай үргэлж хамт байна. Та сонирхлын групп, нийгэмлэгтэй танилцах хэрэг гарах бололтой. Гэр бүлд үл ойлголцол, маргаан үүсч болзошгүй. Та тайван, ухаалаг байж тэднийг ойлгохыг хичээ. Орон байршлаа өөрчлөхийг хүсэгчдэд энэ өдөр сайн бөгөөд тэд бүх бэлтгэлээ амжилттай хангаж чадна.
ОХИН (8/23-9/22)
Таны зөн совин асар соргог байх болно. Иймээс зөн совингоо дагах юм бол буруудахгүй. Хэт түргэн зантай байхаас болгоомжил. Өнөөдөр гадуур хөөцөлдөх ажлаа амжуул. Байгалийн үзэсгэлэн таны хайрын сэтгэлийг сэргээнэ. Та хэн нэгэнд санал тавьж болзошгүй. Ганц бие хүмүүсийн хувьд хэн нэгний халуун харц зүрхний тань цохилтыг түргэсгэж мэднэ. Энэ шөнийг зогсоогоороо өнгөрөөж ч болзошгүй. Ямар ч зүйл хийхийг хүссэн болгоомжтой байгаарай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэр орны амьдралд гарсан өөрчлөлт таны тав тухыг алдагдуулна. Хариулт нь их амархан. Таны ордны хүмүүст зарим зүйл тийм амархан ирдэггүй. Таны хашир, үүрэг хариуцлагаа ухамсарладаг байдал ойр дотны хүмүүст тань төдийлөн таалагдахгүй. Гэвч таны удирдахуйн ухаан бусдыг нэгэн гарын дор зангидахад туслана. Зарим хүмүүсд их санаа зовох асуудал байхгүй байхад харин санхүүдээ санаа зовно. Тийм учраас өөдрөг бай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эерэг өдөр. Танд маш завгүй өдөр ирнэ. Үд дундад шинэ эхлэлийг зарлан тунхаглах цаг, чухал хүнтэйгээ дотно байх гэсэн хүсэл тань ирнэ. Өөрийн сэтгэхүйгээ шалгах, юмны гүн рүү ордог, шинэ зүйлийг хийхэд хэзээд бэлэн та нууцлаг, ер бусын, бүх зүйл нь нуугдмал салбар хүрээг сонирхож эхэлнэ. Энэ цаг үе тактик, стратегиа хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг ба таны санхүү аюулгүй байдлыг тань өсгөнө.
НУМ (11/22-12/21)
Одоо хариуцаж буй ажил тань хариуцлага их шаардах болно. Нөхцөл байдлаа эргэцүүлэн бодож сэтгэл санаагаар унахын оронд суралц. Та ихэвчлэн өөрийнхөө юу хийж чадахаас илүүтэйгээр энэ зүйлээс юу мэдрэх тухайгаа илүү их боддог болохыг олж харна. Тиймээс мэдрэмжиндээ хэт их анхаарахын оронд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Ямар нэгэн зүйлийг хийж байх нь таны оюун ухааныг завгүй байлгах болно. Зарим тань хэсэг хугацааг чимээгүй газар өнгөрөөхийн тулд аяллаар явахаар шийдэх болно. Гэрээ орхиж явах нь танд таатай санагдах болно. Явахаасаа өмнө найз нөхдөдөө баяртай гэж хэлэхийн тулд хамтдаа байх нөхцөлийг бүрдүүлээрэй. Мөн бүх хүний цахим хаяг танд байгаа эсэхийг баттай болго.
МАТАР (12/22-1/19)
Ивээн тэтгэгч эсвэл даргатайгаа муудалцах хандлага байна. Хэдийгээр таны зөв байсан хэдий ч тэр үедээ сэтгэлээ барьж эвээр асуудлыг шийдэхийг хичээх хэрэгтэй. Харин дараа нь асуудлын гол учир юун байсныг харилцан ярилцах боломжийг эрэлхий. Хүлээн авч буй мэдээллийнхээ үнэн зөв эсэхийг нягталж үзэлгүйгээр ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг сануулж байна.
ХУМХ (1/20-2/18)
Романтик өдөр. Та өнөөдөр хайр сэтгэлтэй учрах болно. Шинэ ажилд орох, ер бусын зүйл сонирхох зэрэг нь танд баяр хөөрийг өгөх болно. Хайрттайгаа хамт удаан хугацаагаар аялах гэж байсан төлөвлөгөө бүтэх бөгөөд та хоёр хэдий удаан хугацаанд үерхсэн ч харилцаа чинь улам ойр дотно болсон мэт санагдана. Түрээсийн үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байх болно. Хэрвээ нэмэлт ажил хийх шаардлага гарвал айж зүрхшээх хэрэггүй. Энэ нь таны хадгаламжид сайнаар нөлөөлөх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Зугаатай өдөр. Дэглэм сахиж байгаа бол болгоомжтой байхыг анхааруулъя. Өдрийн цайнаас бусад цагаар гэдэс хоосон явахаа болих хэрэгтэй. Таны сэтгэл санаа зовохоор зүйл болохгүй бол амлалтаа зөрчсөн ч танд нэг их нөлөөлөхгүй. Таны нэр хүнд муудаж байгаа ч царайлаг, шинэ хамтран ажиллагчтай танилцахдаа тун таатай байх болно. Тэр ч танд татагдах болно. Та хувцас хунар, хоол хүнс, зугаа цэнгэл дээр гар огтхон ч татдаггүй хүн. Тиймээс та төсвөө хадгалж үлдэхийг хүсч л байгаа бол хамгийн үнэтэй гэсэн барааг зардаг том дэлгүүрүүдэд орохгүй байхыг зөвлөе.
URL: