Алан хядагчид Э.Сноудены дэлгэсэн мэдээллийг ашиглаж эхэлжээ

a562АНУ-ын Батлан хамгаалах яамнаас томилогдсон ажлын хэсэг ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудений улсад учруулсан хохирлыг тооцон гаргаж, нууц тайлан бэлтгэжээ. Энэхүү нууц тайлангийн агуулгыг конгрессмэн Майк Рожерс, Датч Рупперсбергер нар олон нийтэд хүргэсэн байна.

Тэдний өгүүлснээр бол Эрик Сноудений илчилсэн баримтуудаас болж АНУ-ын аюулгүй байдлын алба үйл ажиллагааныхаа зохион байгуулалт, арга барилыг бүхэлд нь өөрчлөхөд хүрсэн бөгөөд алан хядагчид энэ мэдээллийг өөрсдийн ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь тодорхой болоод байгаа гэнэ. “Алан хядах бүлэглэлүүд үйл ажиллагааныхаа арга хэлбэрийг өөрчилж байгаа нь анзаарагдсан. Энэ бол мэдээлэл алдагдсаны уршиг” хэмээн Датч Рупперсбергер мэдэгдсэн байна.

Э.Сноудений хулгайлсан баримтуудын дотор мөн АНУ-ын зэвсэгт хүчин дэлхийн өнцөг булан бүрт явуулсан байлдааны ажиллагаатай холбоотой нууц баримтууд байсан бөгөөд эдгээр материалуудын дотор одоо үргэлжилж байгаа ажиллагаануудтай холбоотой мэдээллүүд ч байгаа гэнэ. Хэрвээ эдгээр баримтууд АНУ-ын дайснуудын гарт орвол улс орны хувьд “үхлийн цохилт”-тэй эн тэнцэхүйц хөнөөл учруулж болзошгүй гэж Майк Рожерс өгүүлсэн байна. Э.Соудений гарт АНУ-ын амин чухал нууцуудыг багтаасан 1.7 сая нууц бичиг баримт байгаа ажээ. Сноуден эдгээр баримтуудаас 200 мянга орчмыг нь сэтгүүлчдэд өгсөн бөгөөд цаана нь дэлгэгдээгүй үлдсэн 1.5 сая баримт байгаа гэнэ.

 

С.Алдар

 


URL:

Сэтгэгдэл бичих