Орхон голын өнгө сэргэсэнд нутгийнхан талархаж байна
Архангай аймгийн Цэнхэр суманд Орхон гол улаанаар урсаж байгаа талаар мэдээллийг БОАЖЯ-нд хүргээд байсан. Тэгвэл тус яамны ажлын хэсэг 9 сарын 15-аас эхлэн газар дээр нь хяналт, шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллажээ. Энэхүү ажлын үр дүнд Орхон голын өнгө сэргэж БОАЖЯамны сайд Д.Оюунхорол өөрийн цахим хуудаснаа Орхон голын 9 сарын 15-ны өдөр авсан зургийг 10 сарын 25-ны зурагтай харьцуулж оруулжээ. Үүнийг харсан иргэд гарт баригдах, нүдэнд харагдах ажилх хийдэг хүн дээ, шуурхай сайн ажиллажээ хэмээн талархалын комментууд илгээжээ. Мөн хавар энэ чигээрээ өнгө сэргэн урсаасай гэсэн сэтгэгдэлүүд ч иржээ.
Одоогийн байдлаар бүх уурхайн үйл ажиллагаа зогссон нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Орхон голын өнгө сэргэсэнд нутгийн ард иргэд баярлаж талархсанаа илэрхийлээд байна.
URL: