Энэ өдрийн зурхай /2016.11.03/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 4. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Урамших өдөр. Энэ өдөр ихээхэн урам зоригтой, өөртөө итгэлтэй байх бололтой. Энэ нь таны олон нийтэдтэй харьцах, багаар ажиллахад тустай. Хэрэв таньд цаг гарвал гоо сайхандаа анхаарч.саунд суух, массаж хийлгэх, гоо сайхны газарт орох зэргийг амжуулаарай. Та хоол хүнсэндээ анхаарч сайтар амарч алжаалаа тайлах хэрэгтэй. Таны аз жаргалтай байх гол үндэс бол сайхан харагдах юм. Ирэх 2 хоногт таны хайр сэтгэлийн хувьд таатай байдал үүсэнэ. Тиймээс та хайртай хүнтэйгээ аль болох цагийг сайхан өнгөрүүлэхийг хичээгээрэй.
ҮХЭР (4/20-5/20)
Хүнд зөрчилтэй өдөр. Найз нөхөдтэйгөө уулзах нь харилцан үл ойлголцол, сэтгэл ханамжгүй байдлын шалтгаан болно. Нөхцөл байдлаас хамааран биеэ авч явах, ямар ч дүрд тоглох чадвар, харилцааны уян хатан байдлаас таны амжилт шууд хамаарах болно. Амьдралын эрч хүч бага байна. Мэдрэлийн ядаргаа, ундууцал болох магадлалтай. Өөрийн сэтгэл хөдлөлийг давж чаддаг бай. Шинэ ажлын эхлэл, төлөвлөлтөнд таагүй өдөр. Бусдын зөвлөгөөг бүү дага. Өөртөө итгэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хүч нэмсэн өдөр. Та өөрийн бодол санаагаа бусдад чөлөөтэй нээж, илэрхийлэх үе юм. Таны оюун ихэд сэргэг, идэвхтэй байх бололтой. Үүнийхээ ашиг тусыг хүртэхийн хэрээр анхаарлаа төлөвлөгөө, төслийн ажилд хандуулах нь тохиромжтой. Нэгээс нөгөөд амархан шилждэг, тогтоц муутай зангаа засахыг хичээвэл сайн. Хэт амархан юмнаас уйддагаа болих хэрэгтэй. Эхний зүйлээ хийж дууссаны дараа дараагийнхаа ажилд шамдан орохыг хүсье. Таны яаруу тэвдүү байдал маш их ачааллыг нуруун дээр тань овоолж болзошгүй. Түүнчлэн агаар салхинд гарахыг зөвлөе.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Дарамттай өдөр. Өнөөдөр идэвхтэй, хичээнгүй байх хэрэгтэй. Үгүй бол хурц зан чинь хамаг төлөвлөгөөг чинь нурааж болзошгүй. Мөнгө, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой боломж завшаан гарч танд орлого олох шинэ арга замыг зааж өгч магад. Таны ажил үүргийн биелүүлэлт, эсвэл санаа бодлыг чинь үймүүлэх гэсэн хүмүүстэй өнгөн дээрээ санал нэг байгаа дүр үзүүлж харьц. Өөр өөр үзэл бодолтой хоёр хамтран ажиллагсдынхаа дунд зуучилж гүйх нь хүчин зүтгэл, энергийн гарз болох болно. Зөвхөн цаг хугацаа л тэдний одоогийн асуудлыг шийдэж өгч магад.
АРСЛАН (7/23-8/22)
Хүнд өдөр. Бизнесийн өрсөлдөгч нар болон эдийн засагч нартай харьцахад тийм ч таатай байхгүй бололтой. Дэлхий ертөнц бүхэлдээ таны эсрэг байна гэж төсөөлөх нь таны сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлнө. Өөртөө итгэж, бодит байдалд дасан зохиц. Хүнд байдал аяндаа алга болох болно. Эцэг эх ахмад настангууддаа анхаарал тавих нь таны амьдралд нөлөө үзүүлнэ. Тэд танд өөрсдийн арвин туршлагаасаа хуваалцсанаар энэ нь танд үр дүнгээ өгөх болно. Үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд, аялал жуулчлал, даатгал зэрэг өөр асуудлуудад анхаарал хандуулснаар таныг санаа зовох байдлаас тань холдуулахад тустай. Та энэ бүхнийг гайхалтай амжуулж чадна.
ОХИН (8/23-9/22)
Таны сэрэмжлэх зүйл бол гал авалцан дүрэлзүүлэх зүйлээс болгоомжлох. Та алтан дунджийг баримтал. Мөн бусдын эсрэг зүйл хийх хэрэггүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хэд хэдэн ухаангүй шийдвэр гаргаж болзошгүй. Өөрийгөө ухаанаараа биш зөн совингоороо удирдах нь өнөөдөр тохиромгүй байх. Асуудлыг ганцаараа шийдэх нь зөв. Хайр сэтгэл өөдрөг байх ба та хоёрын дунд сүүлийн үед үүссэн тэр асуудлыг ярилцахад хүрнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Азтай өдөр. Энэ ордонд төрөгсдийг энэ өдөр аз хүлээж байна. Ихэнх хүмүүс амьдрахын төлөө ажилладаг боловч энэ өдөр маш гайхалтай өдөр байх болно. Ирээдүйдээ томоохон төлөвлөгөө гарга. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Харин хосуудад сайхан цаг тохиож байна. Сугалаа сугалах эсвэл ямар нэгэн тэмцээнд орох гэх мэтээр энэ өдрийн эерэг энергийг ашиглаад аваарай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хувирамтгай өдөр. Ээдрээтэй хайр дурлалын явдалтай байгаа хумхууд болгоомжтойгоор хариуцлагаа цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэн нэгэнтэй маш хүчтэйгээр маргалдах нь таны зүрхийг зогсоо дээрээ хүрч болзошгүй. Хайртай хосуудад орой нь хамтдаа цагийг өнгөрөөх аз завшаан тохионо. Хэрэв та ганц бие бол танд таалагдаж байгаа хүнтэйгээ болзоонд явахаас татгалзах хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Саадтай өдөр. Өнөөдөр та маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд ямар нэг ач холбогдол багатай зүйлд хэт их цаг зарцуулахаас сэргийл. Машины зогсоолд машинаа буруу тавьж эсвэл хурд хэтрүүлснээс болж торгуулж болзошгүй. Нууц хайр дурлалын явдал сонирхолтой байж болох ч өөрийгөө үнэлэх үнэлэмжийг чинь өдөр ирэх тусам сорсоор байдгийг сана. Өөрийнхөө хийж буй үйлдэлд ухаалгаар хандаж,өөртөө үнэнч бай.
МАТАР (12/22-1/19)
Та өвдсөн ч бай үгүй ч бай ажлаасаа чөлөө аваад салхинд гар. Өөртөө цаг гаргаж, хүссэн зүйл бүхнээ хийгээрэй. Харин та хайртаасаа хагацах гэж байгаа бол хэсэгтээ дотроо л хадгалаарай. Танд хэлэх цаг мундахгүй олдоно. Гэрт зорчиж өндөр настнаа баярлуулах байх. Сайхан зүйлийн талаар ярьж тэдний сэтгэлийг баясгаарай. Харин та ах юмуу эгчдээ ажил олоход нь туслах хэрэг гарч болзошгүй. Эхлээд бичиг баримтыг нь бүрдүүл.
ХУМХ (1/20-2/18)
Хэлбэлзсэн өдөр. Энэ өдөр танд хамт олонтойгоо болон ангийнхантайгаа нээлттэй, шударга харилцаатай байх боломж олгоно. Үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад, нийгэмлэгийн хүмүүс болон хэрэглэгчидтэйгээ ярилцан бизнесийнхээ шугамаар гадагш туршлага судал. Хоёр талын зорилго тодорхой байх хэрэгтэй. Уулзалтын урилга арвин байх тул хүлээж авах эсвэл татгалзахаасаа өмнө хэрэгцээгээ тооцож ач холбогдол өг. Намуухан уур амьсгал зонхилох ба мөрөөдөл, уран зөгнөлд анхаарал сарнина.
ЗАГАС (2/19-3/20)
Төлөвлөгөөтэй байх өдөр. Таны эсрэг ямар нэг сайтар төлөвлөсөн ажиллагаа явагдаж магадгүй. Найз нөхөд болон өрсөлдөгчийн тань хийж буй үйлдэл таныг гайхшруулах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй. Хамтрагч чинь таны хичээл зүтгэлийг тоохгүй өнгөрч магадгүй. Энэ бүхний эсрэг арга хэмжээ авахын оронд өөртөө зориулж юу хийж чадахаа сайтар бод. Тэднийг зүгээр л орхи. Зарим нэг хувийн ажил танд маш их хэмжээний орлого оруулах бөгөөд танд шинэ боломжуудыг өгөх болно. Та хийх гэж буй зүйлдээ итгэлгүй байгаа хэдий ч таны өөртөө итгэлтэй байдал хурдан сэргэх болно.
URL: