Долларыг тогтоох “аргамжаа” байна уу
Ноён доллар галзуурч байна. Түүний галзуурал Монгол улсын иргэдэд ихээхэн дарамт болон ирж байгаа. Нэг үгээр худалдан авалт муудаж, өргөн хэрэглээний барааны үнэ цагаас цагт өсөж байна. Хоёрхон сарын өмнө 2800 -6500 худалдан авч байсан ургамалын тос өнөөдөр 3500-7800 төгрөгөнд хүрч. Иргэд ажилгүй болох нь ихсэж, төр ам бүлээ цөөлж, наймаа “шатаж”байна. Машинтай хүн бүр такси үйлчилгээнд явж байна. Ядахдаа машины шатахууны зардалгүй амьдрах гэж тэр шүү дээ.
Доллар өсөх нь эдийн засагт томоохон “төвөг” учруулна. Төвөг гэдэг нь гадаадаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн бүрт “нэмэгдэлтэй” байна гэсэн үг. Тэгэхээр худалдан авалт муудаж байгаа энэ үед хаана хаанаа хэн хэндээ дарамт болж байгаа хэрэг. Эдийн засгийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэнд шууд хамааралтайгаар иргэдийн өдөр тутмын амьдралд “хошуу дүрж” байна. Бид дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд гаргаж чадахгүй байгаа, гадны зах зээл манай үйлдвэрлэлийг тоохгүй байгаад учир байна.
Долларын савалгаа улам бүр нэмэгдэх юм бол өргөн хэрэглээний бараанаас эхлүүлээд, шатахуун түлш гээд нөлөөлөхгүй зүйл нэг ч үгүй. Учир нь бидний амьдралдаа зайлшгүй хэрэглэж байгаа зүйлсийн 80-с дээш хувь нь гадны бүтээгдэхүүнтэй шууд хамааралтай.
Ийм байдлаас үүдэн долларын ханү тэнгэрт гарч байгаад бид хяналт тавьж чадахгүйд хүрч байна. Одоо улсын эдийн засаг дээрдээд ирэхээр өргөн хэрэглээний барааны үнэ зайлшгүй өснө. Ноён доллар үүнийг л хүлээж байгаа. Гавъяат эдийн засагчид, улс төрчид, эрдэмтэн докторууд нийлээд бүхэл бүтэн улс байна даа долларыг аргамжиж чадахгүй гэж үү? Дэлхийгээс урвуу хамааралтай явдаг манай оронд бүх зүйл эсэргээрэй байдаг. Дэлхийн зах зээлд нефть хямдархаар манайд үнэтэй хэвээрээ байдаг бичигдээгүй хууль бий. Үүнийг хяналтандаа байлгачих чадалтайхан аавын хүү энэ улсад алга байна гэж үү.
Б.Саран
URL: