Хашаа байшингаа гурван өрөө байраар солих боломжтой гэв
Эдийн засаг хямралтай байгаа үед орон сууцны борлуулалт удааширч эзэнгүй барилгууд олширсон. Тухайлбал, “Буянт-Ухаа-2” хороололд борлогдоогүй түрээсийн 200 орчим байр эзнээ хүлээн байгаа аж. Тиймээс Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хотын удирдлагуудад “Буянт-Ухаа-2” хорооллоос борлогдоогүй үлдсэн гурван өрөө орон сууцуудыг гэр хорооллын хашаа, байшингаар солих саналыг өнгөрсөн сард тавьсан юм.
Эдийн засаг хямарсан энэ үед нэгэнт баригдаад ашиглалтад орсон орон сууцыг хашаа, байшингаар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хамгийн зөв хувилбар гэж талууд үзсэн аж.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны өргөтгөсөн хурлаар хашаа, байшинг байраар солих тухай нарийвчилсан журам гаргахаар болсон байна. Журмаар хашаа байшингийн байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой болгох гэнэ.
URL: