Япон улс цөмийн эрчим хүчний технологио Энэтхэгт экспортлоно

0a8adbc5401ec25d77072aa1c2f7f0c2_x3Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 10-нд Япон улсад айлчлах үеэр тус хоёр улс цөмийн эрчим хүчний технологийн гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.

Япон улс нь олон улсын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэн орсон ч энэ гэрээгээр зөвшөөрөгдсөний дагуу цөмийн эрчим хүчний экспорт хийх боломжтой юм байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн 12 дугаар сард Энэтхэгт айлчлах үеэрээ Ерөнхий сайд Модитой уулзаж, энэ гэрээний суурь нөхцөлийг хэлэлцэн тохиролцжээ.

Үүнтэй холбоотойгоор хоёр улсын Засгийн газар гэрээний доторх зүйл заалтуудтай нарийн танилцаж, эцсийн байдлаар гарын үсэг зурах товыг тохиролцсон байна. Цөмийн эрчим хүчний технологийг Японы талаас Энэтхэгт нийлүүлэх энэхүү хэлэлцээр нь импортлогч орон цөмийн туршилт хийж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж байгаа юм.

Иймд цөмийн технологийг зэвсгийн зорилгоор ашиглахыг хатуу хориглох тухай гэрээнд тусгасан бөгөөд хэрвээ Энэтхэгийн талаас цөмийн туршилт хийхийг оролдвол гэрээг шууд хүчингүй болгох заалттай юм байна. Япон улсын хувьд ийм төрлийн цөмийн технологийн экспортын гэрээ, хэлэлцээрийг нийт 14 улс орон, бүс нутгуудтай байгуулж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих