Дэлхийн хүн ам 20 жилийн дотор 9 тэрбумд хүрэх бол Монголд хамгийн сийрэг хэвээр байна
Дэлхийн банкнаас саяхан гаргасан тоо баримтад дурдсанаар дэлхийн хүн ам ойрын жилүүдэд эрс өсөхөөр байгаа гэнэ.
Тэдний тооцооллоор 2024 онд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрэх бол 2038 онд 9 тэрбум болох ажээ. Хамгийн их хүн амын өсөлттэй байх бүс нутагт Сахарын цөлийн урд хэсгийн Африк (sub-saharan Africa), Ойрх Дорнод, Хойд Африк байна гэжээ.
Хөгжиж байгаа улс орнуудад вакцинжуулалтын ачаар үхлийн тоо буурсан нь үүнд голлон нөлөөлөх бөгөөд төрөлтийн тоо буурах шинжгүй байгаа гэнэ. 2100 онд Африк тив манай гарагийн хамгийн их өнөр өтгөн тив болж 4.4 тэрбум хүн амтай болох ажээ. Энэ нь одоогийн хүн амын тооноос дөрөв дахин өснө гэсэн үг юм.
Хэдийгээр нийт тоо ингэж өсөх ч хүн ам асар сийрэг суудаг бүс нутгууд хэвээр үлдэх ба тэдгээрт Сибирь, Монгол бүхэлдээ, Латин Америк, Австрали, Канад, Африкийн томоохон хэсэг багтаж байна.
Дэлхийн банкнаас гаргасан 1960-2015 оны хооронд хүн ам нь үсрэнгүй нэмэгдсэн орнуудын жагсаалт:
- Афганистан 8.9 саяас 32 сая
- Бангладеш 48 саяас 160 сая
- Бразил 72 саяас 207 сая
- Египет 27 саяас 91 сая
- Этиоп 22 саяас 99 сая
- Индонез 87 саяас 257 сая
- Ирак 7 саяас 26 сая
- Мексик 38 саяас 127 сая
- Пакистан 44.8 саяас 188 сая
- Сири 4.5 саяас 18.5 сая
Эх сурвалж: Daily Mail
URL: