Ирэх даваа гаригт хилийн боомтууд амарна
Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо. Энэ өдрөөр бүх нийтээр амрах бөгөөд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаана. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
Эх сурвалж:www.polit.mn
URL: