Талийгаач эмэгтэйн гар, хөл, толгойг золбин нохойнууд тасдсан байжээ

4340

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-ны өдөр хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тус хүн  амины хэрэг гарсан талаар оршин суугчид цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Анх оршин суугч нэгэн эмэгтэй Эрдэнэт хотын гэр хорооллын жалганд нохой овоорч, хүний гар хөл зуугаад явж байна гэсэн мэдээлэлийг өгсөн байна. Уг мэдээлэлийн мөрөөр цагдагийн байгууллага шалгалт явуулахад золбин нохойнууд эмэгтэйн гар, хөл, толгойг жалганд зууж авчирсан байсан аж. Улмаар цогцсыг таниулах ажиллагаа явуулж, 27 настай Ц гэгч эмэгтэйгийн цогцос болохыг тогтоосон байна. Одоогоор тус хэрэгт гурван эрэгтэйг сэжиглэн шалгаж байна.

Эх сурвалж: http://chuhal.mn/r/13674


URL:

Сэтгэгдэл бичих