Италид болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртөөгүй

3b4adbb998372170c57855db86db0969_94919_700x700Италийн төв хэсэгт энэ сарын 26-нд 5.5 болон 6.1 баллын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт Италийн төв хэсгийн Умбриа мужийн Перужа хот, Ром болон хойд хэсгийн Венето муж хүртэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас одоогоор хүний амь эрсдээгүй гэж Италийн Иргэний хамгаалалтын байгууллагаас мэдэгджээ.Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хотын зарим сургуулиудыг түр хааж, зарим эмнэлгийг түр хугацаагаар өөр газар руу нүүлгэн шилжүүлж, ажиллуулж байна.Монгол Улсаас Итали улсад суугаа ЭСЯ-ны зүгээс газар хөдлөлтийн бүсэд амьдарч байгаа монгол иргэдтэй холбогдсон бөгөөд өртсөн иргэн байхгүй, байдал тайван байна гэж мэдээллэв.


URL:

Сэтгэгдэл бичих