Даланзадгадад цэвэр, бохирын шугам тавих ажил хэвийн явагдаж байна

4241

Шугам сүлжээний ажлыг хийсний дараа тохижилт хийж тэгшлэхгүй байна гэсэн  санал гомдлын дагуу гэр хороололд хийгдэж байгаа шугам сүлжээний ажлын явцыг тодрууллаа. 2016 онд Даланзадгад сумын хэмжээнд Жаал уул, Нисэх, Баруун сайхан, Зүүн сайхан чиглэлд нийт 15 км цэвэр, бохирын шугам сүлжээний ажил хийж байна. Стандартын дагуу буюу газрын өндөр намаас хамааран 50 см-1м хүртэл өндөр даланг хийдэг гэнэ. 1м хүртэлх өндөр даланг үер уснаас хамгаалах зориулалтаар зайлшгүй шаардлагатай дунд сайхан, зүүн сайхан хорооллын зарим хэсэгт хийсэн байна. Ердийн нөхцөлд стандарт буюу 50 см өндөр даланг хийж тохижилтын ажлыг гүйцэтгэдэг ба энэ нь 3 жилийн дараа тэгширч хэвийн байдалд орно гэж“Сайн констракшн” ХХК-ны инженер Ж.Пүрэв-Очир тайлбарласан юм. Хэрэв шууд тэгшилвэл суулт өгч шугам сүлжээ гэмтэх эрсдэлтэйг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих