Ирак улс согтууруулах ундааг бүр мөсөн хориглолоо

5Өнгөрсөн Бямба гарагт Иракийн парламент согтууруулах ундааг тус улсад худалдах, импортлох, үйлдвэрлэхийг бүрэн хориглосон хууль баталлаа.

Энэ шийдвэр нь Исламист улс төрийн хүчнүүдийн дэмжлэгийг авсан бол Муслим бус цөөнхийн дургүйцлийг хүргэжээ.

Хуулийг дэмжигчид тус улсын үндсэн хууль Исламын уламжлалыг дагах ёстой тул зөв шийдвэр гэж тайлбарлаж байна. Харин эсэргүүцэгчид нь, тухайлбал Христ шашинтай хүн ам үндсэн хууль шашны цөөнхийн уламжлалыг хүндэтгэх ёстойг дурдан эсэргүүцэж байгаа юм.

Иракийн арми Мосул хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөх байлдааны ажиллагаа явуулж, бүх хүмүүсийн анхаарал тэр зүгт хандсан үед ийм шийдвэр гаргасныг тэд бас буруутгаж байна.

Хэрвээ энэ хуулийг зөрчвөл $8,000-$20,000-ын хооронд мөнгөн торгууль төлөхөөр хуульд заажээ.

Иракийн парламентын Христ шашинтай гишүүн Ёнадам Канна холбооны шүүхэд давж заалдан согтууруулах ундааны эсрэг хуульд хориг тавиулахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty


URL:

Сэтгэгдэл бичих