Жүжигчин Бооёо Алдармаагаа “ад үзэж”, Д.Оюунтуулыг сонголоо
Жүжигчин Аглуу хамтлагаасаа гарч, Бооёотой нэгдсэнээр хошин урлагийн продакшнууд холилдон сүлэлдэж, уран бүтээлээ толилуулах болов. Хүрлээ, Ундармаа хоёр “Х ТҮЦ” хамтлагт нэгдэж, “Шинэ үе”-ийн залуу үе Сөрөлт, Ганбаа хоёр Эмоци продакшнд хүчээ өргөв. Өнгөрсөн хавар “Найзууд” шоу тоглолтоороо бут авч, халаасаа түнтийлгэсэн Аглуу, Бооёо хоёр энэ сарын 19-нөөс хоёр дахь шоугаа тоглох гэж байна. Энээ шоундаа жүжигчин Лхагвасүрэнг татан оролцуулж, дээр нь жүжигчин Оюунтуулаар хүч нэмжээ.
Алдармаа, Оюунтуул хоёр буцалсан усаар нэгийгээ түлснээс хойш хамтлагийнхаа ахлагч Бооёо ахтайгаа хамтран тайзан дээр гараагүй. Энэ удаа Бооёо жүжигчин Оюунтуулыг тоглолтондоо оролцуулсан болсон явдлыг уучилж, Оюунтуулыг өршөөв бололтой.
Оюунтуул мэргэжилдээ муугүй жүжигчин. Харин Ц.Алдармаа өндөр сайхан биетэй ч жүжиглэх өчүүхэн ч авъяасгүй нь даанч харамсалтай. Авъяас нь багтаж ядсан Аглуу, авъяасгүй Алдармаа хоёр нэг тайзнаа гарвал, тэмээ ямаа хоёр шиг, тэнцвэргүй хоёр амраг шиг харагдана биз ээ.
tovchoo.mn
URL: