Хурдан удмын угшилтай адууг, эрлийз гөлөгний үнээр Хятадруу гаргаж байна
Өнгөрсөн тавдугаар сард Сүхбаатарын угшилтай адууг эрлийз гөлөгний үнээр Хятад руу ачиж байна хэмээн цахим ертөнцөөр шуугиан тарьж хэвлэлүүд ч энэ талаар газар дээрээс сурвалжлага бэлтгэн хүргэж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан.
Тодруулбал, БНХАУ-ын иргэд зүүн аймгуудаар явж малчдаас адуу худалдан авч хөлөөр нь нутаг руугаа оруулж байсан тухай юм.
Тэднийг ямар зөвшөөрөлтэй, юунд зориулахаар авч байгааг мэдэх нэг ч эрх мэдэлтэн тухайн үед байгаагүй юм. Ингээд монгол адууг хил давуулахыг зөвшөөрдөг эсэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Н.Ганибал тухайн үед дараах мэдээллийг өгч байсан юм.
Тэрбээр “Монгол Улсад энэ жил 250 мянга орчим адууг таваарын болон үржлийн зориулалтаар экспортлохтооцоотой байгаа. Манайд мах болгоод экспортлох үйлдвэрийн хүчин чадал хүрэлцээгүй. Амьдаар гаргахыг хууль эрх зүйн хувьд хориогүй” гэх мэдээллийг өгч байсан байна.
Тэгэхээр манай улс хууль эрх зүйн ямар ч хорио тавиагүй учраас хятадууд монгол адууг эрлийз гөлөгний үнээр авч байгаа нь үнэний хувьтай болж таарсан . Яг үнэндээ 2015 он гарснаас хойш Монгол Улсын хилээр 2200 гаруй адууг гаргасан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраасөгч байсан. Угтаа бол хилээр гарч байгаа монгол адууны тоо эрс нэмэгдсэн гэсэн үг. Тэгвэл энэхүү хууль бус үйл явдал улам даамжирч монгол адуу өдөрт хэдэн зуу мянгаараа урд хөрш рүү гарсаар байгаа ажээ. Ийн хэлэхийн учир нь өчигдөр Burmaa Ukhnai гэх нэгэн иргэн цахим ертөнцөөр Сайншанд орчимд хятад руу гаргах 2000-3000 адуун сүрэгтэй таарсан тухайгаа бухимдангуй илэрхийлж энэ талаарх мэдээллийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайд П.Сэргэлэнгийн сонорт хүргэхийг уриалсан байв.
1. Уяачдын засгийн газраа Морин эрдэнээ хил гаргах шийдвэрээ цуцлаачээ.
2. Бүх далд ухаантанууд, чадвартангууд адуун сүргээ хилээр гаргахгүйн төлөө үйлээ хийцгээгээчээ.
3. Үлдсэн бүх Монголчууд хилээ очиж хамгаалъяаа.
Хийсээд алга болдог
Хэдэн халтар юанаар яах юм
Хэзээ ч бидний хүлэг унаа
Хэзээ ч бидний хүлэг унаа
Хийморь сүлдээ хамгаалан босьё” хэмээсэн байв.
Харин учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Замын-үүд боомтоор хөлөөр нь мал гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй хэмээн хэлж байв. Уг нь монголчууд бид усыг чандмань эрдэнэ гэдэг бол монгол хүн морио “Молор эрдэнэ” хэмээн үнэнхүү зүрх сэтгэлээсээ өргөмжлөн дээдэлдэг билээ. Тиймээс ч морьтой хүн мохдоггүй гэж ярьдагсан. Таван хошуу мал, сүргийн миньманлай морь, монгол хүн хоёр хэдэн зуунд ч ямагт хамт явсан атал ийнхүү аргамаг хурдан хөлгөө хэдэн зуун мянгаар нь урд хөршийн ах нарт хайр найргүй өгч байгаа хүн сүгтнүүдийг юу ч гэж хэлэх билээ хэмээн харуусахад хүрч байна.
Юутай ч хятадууд өвөр дүүрэн мөнгөтэй орж ирээд эрлийз гөлөгний үнээр хэдэн адууг маань тууж аваачин махны зах зээлд эзэн сууж, маниусынхаа ходоодыг захирна хэмээн маадгар сууж байна шүү П.Сэргэлэн сайд аа.
Б.Учрал
Breakingnews.mn
URL: