Хайрын ил захидал

14650323_201508166944754_3197497705684897360_nМиний нөхөр инженер мэргэжилтэй хүн. Би түүнийхээ тайван тогтуун зан бас мөрийг нь дэрлэхэд мэдрэгддэг тэр их халуун дулаан мэдрэмжинд нь хайртай.
Бид 3 жил үерхэсний эцэст хуримаа хийгээд 2 жил болж байгаа хэдий ч би түүнээс залхаж эхэлснээ хэлэх нь зүйтэй байх. Өмнө нь түүнийгээ хайрладаг байсан шалтгаанууд одоо харин уурлаж бухимдах шалтгаан минь болжээ.
Би бол уян зөөлөн хийгээд маш мэдрэмтгий бүсгүй. Тийм ч учраас яг л жаахан хүүхэд ээж ааваасаа чихэр горьддог шиг түүнээсээ романтик мөчүүдийг хүсдэг юм. Харин нөхөр минь надаас тэс өөр хүн. Тэрээр мэдрэмжгүй бөгөөд бидний гэрлэлт романтик зүйлсээр дутагдаж байлаа. Энэ нь намайг хайр дурлалын тал дээр гуниглахад хүргэсэн юм.
Эцэст нь би түүнд өөрийн гаргасан шийдвэрээ хэлэхээр шийдлээ. Энэ шийдвэр салах тухай байсан юм.
Тэр үүнийг сонсоод маш их гайхшран “яагаад” гэж асуухад би түүнд “би залхаж байна, бүх зүйлс шалтгаантай байдаггүй юм” гэж хариулсан. Харин тэр шөнөжин дуугаа хураан зогсоо зайгүй тамхи татаж байлаа. Өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ч илэрхийлж чадахгүй байгаа түүнийг хараад би улам гонсойв. Ийм эр хүнээс би юу ч найдаж хүлээх билээ… Эцэст нь тэр надад “би юу хийвэл бодлыг чинь өөрчилж чадах вэ?” гэж асуулаа.
Хувь хүний зан чанарыг өөрчлөх хэцүү гэдэг үг байдаг. Энэ ч үнэн. Би түүнд итгэх итгэлээ алдаж эхлээд байлаа. Түүний нүд рүү нь ширтээд удаанаар “надад асуулт байна, чи үүнд хариулаад зүрхийг минь эзэмдэж чадах юм бол бодол минь өөрчлөгдөх болно. Хадан хясаан дээр нэг цэцэг бий. Тэр цэцгийг би хүсч байна. Гэхдээ үүнийг хийх нь чамайг үхэлд хүргэх болно. Миний төлөө хийж чадах уу? гэж асуухад тэр ” би хариултаа маргааш өгье” гэв. Үүнийг сонсоод миний итгэл найдвар тэр дороо л замхран одлоо.
Өглөө сэрэхэд тэр хаалганы дэргэдэх ширээн дээр гар бичвэр үлдээгээд явчихсан байв. Тэр бичвэр дээр “Хайрт минь тэр цэцгийг би чамдаа авчирж өгч чадахгүй ээ, гэхдээ яагаад гэдгийг минь тайлбарлахыг зөвшөөрнө үү” эдгээр мөртүүд аль хэдийн зүрхийг минь шархлуулсан ч үргэлжлүүлэн уншсан юм.
Чи минь компьютер хэрэглэхдээ үргэлж л бухимдаж дэлгэцийнхээ өмнө уйлчихдаг. Тиймээс би компьютерийг нь засч өгч байхын тулд хуруунуудаа гамнах хэрэгтэй. Чи минь гэрээсээ гарахдаа түлхүүрээ мартаад явчихдаг болохоор чамаасаа түрүүлж очиж хаалга онгойлгож өгч байхын тулд би хөлөө гамнах хэрэгтэй. Чи минь аялах дуртай ч шинэ хотод очихоороо төөрчихдөг. Тиймээс чамдаа замыг нь зааж өгч байхын тулд нүдээ гамнах хэрэгтэй.
Чи минь гэртэй байх дуртай. Гэвч би чамайгаа дэндүү их ганцаардаж төсөөлөл дундаа амьдрахвы гэхээс санаа зовон хөгжилтэй түүх ярьж өгч уйтгар гунигыг нь чинь арилгаж байхын тулд үгээ хадгалах хэрэгтэй.
Чи минь үргэлж л компьютер дээр ажилладаг. Энэ нь нүдний чинь хараанд сайн биш. Бид хэзээ нэгэн цагт хөгшрөх болно. ХАРИН тэр үед би чинийхээ хумсыг будахад тусалж цагаан үсийг нь түүж өгөхийн тулд хараагаа сайн байлгах хэрэгтэй. Ингэж байж л би чинийхээ гараас хөтлөөд далайн эргээр зугаалж чадна. Жаргах наранд элсэн дээгүүр алхаад л, цэцэгс яг л чиний минь залуугийн төрх шиг үзэсгэлэнтэй байгааг хэлж өгнө.
Хайрт минь би л биш бол өөр хэн ч чамайг надаас илүү хайрлана гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс би одоохондоо тэр цэцгийг чамдаа авчирч өгч, үхэж чадахгүй нь ээ.
Үүнийг уншаад нулимс минь урсаж захиан дээр дусалж байлаа. Үргэлжлүүлэн уншвал: “Одоо, чи минь миний хариултыг авлаа. Хэрвээ миний хариулт сэтгэлд чинь нийцсэн бол гуйя хаалгаа онгойлгоорой. Би яг одоо чинийхээ дуртай талх бас сүүг авчихсан зогсож байна…..
Би яаравчлан хаалгаа нээхэд тэр гартаа талх сүү барьчихсан сэтгэл зовнин зогсрж байлаа.
Харин одоо би түүнээс өөр хэн ч намайг ингэж хайрлаж чадахгүй гэдэгт бат итгэх болсон бөгөөд цэцэгний талаар ч мартахаар шийдсээн.
Энэ бол амьдрал, энэ бол хайр. Хэн нэгэн хайр халамжаар хүрээлүүлж эхлэхэд догдлох мэдрэмж нь буурдаг. Энэ нь жинхэнэ хайрыг мартагнуулдаг юм.
Хайр маш олон байдлаар илэрч болно. Магад уйтгартай эсвэл боловсон бус байдлаар ч байж болно. Цэцэг болон романтик зүйлс нь харилцааны зөвхөн гадаргуу дээр л ил гарч харагдах зүйлс бөгөөд харин нүдэнд үл харагдах далд газар жинхэнэ хайрын бат бөх суурь нуугадаж байдаг юм шүү.

Via @Ч.Бат-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих