Монгол бүсгүй захиалгаар бусдын эд хөрөнгийг шатаажээ

4645009eda0d020greatӨмнөд Солонгост суралцдаг 26 настай монгол эмэгтэй солонгос иргэний захиалгаар бэлэн хувцасны дэлгүүр дэх барааг шатаан багагүй хохирол учруулсан талаар тус улсын телевизүүд мэдээлж байна. Тэрээр энэ сарын 18-ны өдөр Сөүл хотын Синданг худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны 30 сая воны 400 ширхэг барааг шатаагч бодис цацан шатаасан гэнэ.

Түүнд ижил төстэй бараа худалддаг нэгэн дэлгүүрийн эзэн “Тэр дэлгүүрийн барааг шатаавал хүссэн хэмжээний мөнгийг чинь өгье” хэмээн захиалга өгсний дагуу ийн гэмт хэрэг үйлджээ. Түүнийг лангуун дахь барааг шатаагаад ирэхэд захиалагч “Мөнгө өгөх боломжгүй, мөнгөгүй” хэмээсэн аж. Тэрээр хэрэг үйлдсэнийхээ төлөө 500 мянган вон хүссэн ч огт мөнгө өгөөгүй байна.

Түүнийг хэрэг үйлдэж буй үйлдэл хяналтын камерт бичигдсэнийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих