Кимийн хардаг “эгэл ард”-ын амьдрал

Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сен, эх Ким Чен Сук нар коммунист Солонгосыг төр улсын дайтай болж амжаагvй байхад, Манжуурын хойд хэсэгт Японы тvрэмгийлэгчидтэй тулалдаж ахуй цагт партизаны отрядад танилцжээ. Vзэсгэлэнт сайхан бvсгvй, цэргийн эмч Ким Чен Сук өөрийн хайрт нөхөр, командлагч Ким Ир Сений гутланд улавч хийхийн тулд урт хар vсээ тайрч дэвсэж өгсөн тухай сэтпэл уярам тvvхийг Солонгосын тэр vеийн суртал ухуулагчид чихэнд хоногштол ярьдаг байжээ. Ер нь тэдний талаар энэ мэт олон домог яриа бий.

Ким гаднаа зожиг, идэвхгvй харагддаг мөртлөө байр суур нь огт ганхдаггvйн учир юунд байна. Төрийн өндөр албан тушаалуудыг гартаа аажмаар оруулахдаа юун тvрvvнд Солонгосын уламжлалт дэг жаягийг хадгалахыг хичээжээ. 1990-ээд оны дунд vеэс Хойд Солонгосын албан ёсны, амьд сонгодог vзэл суртал болох чучхейнизмыг хэрэгжvvлэхийг оролдож эхлэв.

Чучхейзм нь “зөвхөн өөрийн хvч чадалдаа тулгуурласан” философи vзэл санаа /Дэлхий ертөнцөөс тасарч хөндийрсен энэ зожиглолыг Сталины “Төмөр хөшиг”-тэй харьцуулж болно/ юм. Ким чучхегийн vзлээ урагш хvчтэй тvрж, төр барьсан эхний жилvvдэд солонгос хvн “Чучхегийн vзэл санааны тухай”, Чучхе болон vндэсний хувьсгалын шинж төлвийг хадгалж, шинэ нийгмийг байгуулах” зэрэг бусад онол сургаалийг нэн даруй судлах vvрэг өгчээ. Эцгийх нь дэлхий ертөнцөөс тусгаарлан босгосон хана хэрмийг илvv өндөрсгөх зайлшгvй шаардлага тулгарсныг дээрх сургаалд номложээ. Социализмын уналтыг чамгvй судалсан Ким Чен Ир, vндэсний vнэт зvйлийг дутуу vнэлж, ихэнх оронд интернационализмыг хэт дэвэргэснээс алдаа гарчээ гэж дvгнэв. Өнөөгийн ертөнцөд социализм зөвхөн vндэсний өвөрмөц онцлогорр л хөгжих боломжтой гэж тэр vзжээ.

Улс орон нь төд удалгvй сvйрлийн ирмэгт тулж ирлээ. Дэлхийн эдийн засгийн хамгийн их гажилттай /Америкийн эдийн засагч Маркус Ноланд”-ын тодорхойлолт/ энэ улсад чучхегийн vзэл санаа ид хvчтэй дэлгэрсэн арав гаруй жилийн дотор төмөр, нvvрс, химийн салбарын аварга аварга vйлдвэрvvд танигдахын аргагvй уналтад оров.

Тэр чөлөөт цагаа хэрхэн өнгөрvvлдгээ ярьсан байдаг юм. “Би юун тvрvvнд ард тvмэн, цэрэг дайчдынхаа дунд явж тэдэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрvvлэх дуртай. Тэдэндээ санаа тавьж, сэтгэл зvрхнээсээ ярилцаж, баяр гунигаа хуваалцах сайхан. Ном уншиж, хөгжим сонсох дуртай. Энэ хоёр миний ажил хэргийг тэтгэдэг “хоол хvнс”, нэг насны амьдрал” гэж тэр хэлжээ.

Ким Чен Ир төрсөн өдрөө тэмдэглэхээр армийн нэг салааг сонгож очтол оройн хоол нь дан төмсөөр бvрдсэн байдаг л нэг лавшаа байв. Ким эх орон, ард тvмэндээ vнэнч гэдгээ харуулах зорилгоор төрсөн өдрөө иймэрхvv байдалтай тэмдэглэсэн юмсанж. Гэхдээ энэ нь дvр эсгэсэн явдал байлаа. Vнэн хэрэгтээ “өлөж vхэх” шахсан Кимийн гуйлга, Хойд Солонгосын уналт доройтол нь нуух аргагvй байдалд хvрчээ. Холливудын одод, саятнуудын зvvдэнд ч оромгvй байдлаар Ким амьдардаг нь нэгэнт тодорхой болсон.


URL:

Сэтгэгдэл бичих