Дархан, Сэлэнгийн замыг нээлээ
Цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд түр хязгаарлаад байсан билээ. Тэгвэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөрөөс бүрэн нээсэн байна.
Мөн Дархан-Уул аймгаас Орхоны чиглэлд гарах хөдөлгөөнийг өчигдөр орой нээсэн байна. Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч орон нутгийн замд хальтиргаа гулгаа ихтэй, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул жолооч тээвэрчид та замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.
URL: