Тосонцэнгэл сумынхны сахиусыг хулгайлсан этгээдүүд баригджээ

2550081db1f8f029great

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ганданд энэ сарын 12-13-нд шилжих шөнө  хулгай орж, 300 жилийн настай хосгүй үнэт үзмэр болох Хар морь сахиус алдагдсан хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, илрүүлсэн байна. Уг хэргийг А, Б нар бусадтай бүлэглэж үйлдсэн байжээ.

Тэднийг энэ сарын 17-ны өдөр саатуулж, алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн хураан авсан бөгөөд гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Гэмт этгээдүүд “Хар морь” сахиусаас гадна Төвд нэр Таогчойжил/ дүрс бүхий 50x40x60 см хэмжээтэй модон сийлбэр /өнгөөр ялгасан байсан боловч элэгдэж өнгө нь бүдгэрсэн/, Жигжид бурхны хот мандал гэж нэрлэгдэх /эртний зурмал бурхан/, Авид бурхны эртний зурмал хөрөг, гуутай нэрийг нь үл мэдэх жижиг шавар тогтоц бүхий бурхан, хэдий үеийнх нь тодорхойгүй шавар шаазан, хоёр жижиг арслан, мөн 20 ширхэг шавар тогтоц бүхий бурхан зэргийг мөн хулгайлсан байжээ.

“Хар морь” сахиусын хувьд 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв Дархан гүн Түвдийн Хөх нуураас залж авчиран одоог хүртэл нутгийн иргэд шүтэж ирсэн нандин шүтээн байсан аж. Дээрх эртний эдлэл, бурхдыг бүрэн бүтэн хураан авчээ.

Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас түүхийн хосгүй үнэт эдлэл, бурхдыг маш өндөр харуул хамгаалалттай газар хадгалж байхыг анхаарууллаа.  Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих