Чанартай агууламжтай сувгуудаа үнэлж, чанаргүй сувгуудаа хаах хэрэгтэй

f1b6ec695221a868544d4e4990ce8e6bӨнөөдөр манай улс гурван сая хүнтэй гэтэл 280 гаруй телевиз үздэг байна. Энэ нь нэг хүнд ноогдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлдэг ба 16500 хүн тутамд нэг телевиз ноогддог гэсэн тооцоо бий.

Манайх шиг цөөн хүн амд олон телевиз байгаа нь контентийн өрсөлдөөнийг ширүүн болгож  байгаа хэдий ч үзэгчдэд хүргэж байгаа контент агуулгыг улам чанартай болгохыг шаардаж байгаа нь үзэгчдийн хандлагаас мэдэгдсээр байгаа. Өргөн олонд хараахан ойлгомжгүй “content” гэх англи гаралтай үг нь үзэгч, сонсогч, уншигч, хэвлэл мэдээлэл олж ашигладаг хэн бүхэнд өдөр тутам хүрч байгаа цаг үеийн болоод танин мэдэхүйн бүх мэдээлэл гэсэн үг юм.

Максима медиа компанийн бэлтгэсэн өнгөрсөн оны телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайланд нийслэлд дундаж үзэгч өдөрт 4 цаг 30 минутыг телевиз үздэг энэ нь өмнөх онтой харьцуулахад 10 минутаар буюу 3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Телевизүүдийн чуулганаар контентын үнэлэмж монголд телевиз, дүрсний уран бүтээлчдийг цуглуулж, бүтээж буй контентийн үнэ цэнэ, агуулга, түгээлт, бэрхшээл зэргийг хэлэлцэх үеэр телевиз үзүүлж байгаа кабелийн мөнгө үзэгчдээс авдаг үүн дээр нь үзэгчдийн хүртээл болж чадаж байгаа олон хүмүүсийн сэтгэлд нийцсэн нэвтрүүлэгээс бага хэмжээний хувь хүртэх нь зөв гэдэг саналыг дэвшүүлж байсан. Мөн олон гадаадын нэвтрүүлэг цацагддаг үүнийгээ тухайн телевизээс өндөр өртөгөөр худалдан авдаг энэ нь зарим үзэгчдэд хүртээлтэй биш үздэггүй үзэгчдэд байдаг үүнийг зохицуулж тэр нэвтрүүлгийг өндөр үнээр авахаар чанартай хүртээмжтэй нэвтрүүлгийг авч тодорхой хувийг өгч тэрхүү орсон орлогоор тухайн нэвтрүүлэг өргөжин тэлжих илүү сайн уран бүтээл хийгдэх боломжтой болох юм.

Телевизийн салбарын хувьд телевизийн рейтингийг, улмаар ашиг орлогыг нь тодорхойлох гол хүчин зүйл нь контент агуулга болж байна. Гэхдээ контентын бизнес монголд зүй ёсоороо хөгжих гадаад болон дотоод орчин тийм ч таатай биш, тэрхүү орчинд тохирсон салбарын бодлого төдийлөн тодорхой бус байгаа юм.

Уг нь контент бүтээгчид бол авъяастай хүмүүсийн цуглуулга биш улс орны эдийн засагт хувь нэмрээ бодитоор оруулдаг, оюуны үйлдвэрлэгчид юм. Уг нь талархаад үзэж байсан хүмүүс сард хоёрхон мянган төгрөг одоо төлж байгаа мөнгөн дээрээ нэмээд төлөх үү гэвэл манай үзэгчид татгалзахгүй байх гэж бодож байна.

Тиймээс Монголын контент үйлдвэрлэгчид бүгд үнэлүүлье. Үнэлэх гээд сууж байгаа үзэгчид нь сонголттой байя. Үзэгч та 60 гаруй сувгаас 40 гаруйг нь үздэггүй бол сонголтоо хийж, дуртай сувгуудаа үлдээж болно. Үлдэж байгаа сувгууд нь үзэгчдээс ирж буй орлогыг рейтингээрээ хувааж авдаг байх гэсэн шударга зарчим хэрэгтэй байгаа юм.

М.Буянжаргал

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих