УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд ОХУ-ын Единая Россия намын удирдлагуудтай уулзлаа

14795839_1281947278545731_449880454_o_547818757УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Чунчинь хотноо болж буй “Хятад ба Дэлхийн яриа хэлэлцээ” олон улсын хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Единая Россия намын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд дийлэнх олонхийн санал авч ард түмнээсээ сонгогдсонд баяр хүргэж байгаагаа илэрхийллээ. Нэгдсэн Орос нам нь байгуулагдсан цагаасаа эхлэн МАН-тай хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд анхны хуралд нь манай улсаас тухайн үеийн Ерөнхий сайд асан П.Жасрай оролцож байжээ. Нам хоорондын хамтын ажиллагаа нь өнөөдрийг хүртэл амжилттай явж ирсэн энэ онд хамтын ажиллагаагаа дүгнэж ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааныхаа зургийг гаргах саналтай байгаагаа энэ үеэр илэрхийлээ.

 “Нэгдсэн Орос” намын тухайд сонгуульд ялалт байгуулж намын бодлогоо төрийн бодлого болгон хэрэгжүүлж эхэлсэн. Хамтын ажиллагаатай МАН-ын тухайд ч мөн үнэмлэхүй ялалт байгуулсан энэ цаг мөчид уулзалт болж байгаа юм. Өнгөрсөн хавар Ташкентад болсон ОХУ, БНХАУ, Монгол улсын гурван талт яриа хэлэлцээний үеэр хөрш орнуудын хэрэгжүүлэх, эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээнд өндөр дээд хэмжээнд гарын үсэг зурсан. Энэхүү үйл ажиллагааг бодит ажил болгох чиглэлээр ОХУ-ын талд хүсэлт тавилаа. Эдийн засгийн коридорыг байгуулахын тулд нэн тэргүүнд шаардлагатай байгаа Улаанбаатар хотноо байгуулах ажлын хэсгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэх батламж бичгээ яаралтай илгээх тал дээр хүчин чармайлт гаргаж өгөхийг хүслээ.Хэрвээ ОХУ-ын тал зөвшөөрсөн батламжаа гаргавал БНХАУ-ын талаас хүлээн зөвшөөрч ажлаа эхлэхэд бэлэн гэсэн хариуг өгөөд байгаа юм. ОХУ-ын тал ч үүнийг нааштайгаар хүлээн авч хөрш орнуудын харилцааны жишиг болсон Эдийн засгийн коридор байгуулах ажлыг  урагшлуулахад анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Единая Россия намын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Сергей Владимирович ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн мэндчилгээг уламжилсан  байна.


URL:

Сэтгэгдэл бичих