Оросууд Байгаль нуураа хятадтай хамтарч хамгаална гэнэ

7657983547bf92ae11130Сочи хотноо болсон Хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах салбарын дэд комиссын 11 дүгээр хуралдааны үеэр Оросын тал Хятадад ийм санал тавьжээ. Талууд хил дамнасан ус, байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд Байгаль нуурын байгаль хамгалаах талаар харилцан ярилцаж энэ талаар хамтран ажиллах болсон тухайгаа ОХУ-ын Байгалийн гнөөцинй сайд Донской сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
-Манай тал хятадын коллегиуддаа Байгаль нуурын эко системийг хамгаалах талаар хамтран ажиллая гэсэн  санал тавьсан. Энэ том нуур бол дэлхийн ач холбогдолтой учраас хятадын тал нааштай хүлээж авсан гэж Сергей Донской хэлсэн байна.
Дэд комиссын арванхоёрдугаар хуралдаан хүртэл энэ асуудлыг тодруулж хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлно. Хятадын тал ч хог хаягдлыг цэвэрлэх талаар тодорхой саналууд дэвшүүлж байгаа гэж тэр онцолсныг РИА Новости агентлаг дамжуулжээ.
Монгол Улс Байгаль нуурын гол цутгалууд дээр усан цахилгаан станц барих гэсэн дуулиан намдаагүй байхад ийм мэдээлэл гарсан нь Буриадын иргэдийн гайхшралыг төрүүлж байна. Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих эсэх талаар Буриад болон Эрхүү мужийн ард иргэдээс санал асуулга явуулах гэж байгаа юм. Эрдэмтэд, улстөрчид юун түрүү Байгаль нуурын эко системд аюул учруулах барилга байгууламжийн асуудлыг юун түрүү авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ усан цахилгаан станц, Орохон гол дээрх усан сан барих асуудлаар хөрш Монгол Улс хэдийнээ техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн тендер зарласан. Энэ асуудлаар Сергей Донской Дэлхийн банкинд асуулга тавьчихаад байгаа юм хэмээн arigus-tv.ru сайтад бичжээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Нэр: Zochin Огноо: 17 October 2016

Ene 2 ulsiin huvid mongol uls gej baidaggui bololtoi yumaa.

Нэр: erdenet Огноо: 24 October 2016

TUUH GEREE HELELTSEEREE MEDEED DUGARDAG MGL DARGA ALGA DAA
ODOOGIN IDEJ UUJ BGADA HANAAD. 1915oni HIAGTIN GEREEGEER BAIGALI NUURIG OROS MGL
ULSUUD HUVAAN ASHIGLANA GESEN BAIDGIG MEDEHUU

Сэтгэгдэл бичих