Хятад улс сансрын хөлөг хөөргөлөө
БНХАУ өчигдөр “Шеньжу-11” нэртэй хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Тус улс сүүлийн жилүүдэд сансар огторгуйн салбарт нэлээд амжилттай урагшилж буйн нэг жишээ бол энэхүү хиймэл дагуул гэж тус улсын ерөнхий сайд Ли Көцьян мэдэгдсэн юм. Хятадын хөөргөсөн “Шеньжу-11” сансрын хөлөг Жиукуан сансрын станцаас товлосон өдрийн, товлосон цагт ямар нэгэн сааталгүй замдаа гарсан бөгөөд тус хөлөг “Тиангон-2” хиймэл дагуулд 30 хоногийн турш засвар, сэлбэг нийлүүлэх гэх мэт зорилготой юм. Хөлгийн баг хоёр гишүүнтэй ба 49 настай Жин Хайпен, 37 настай Чен Дон нар хоёр дахь удаа сансар огторгуйд хөөрч буй ажээ.
Т.Бат
URL: