БНСАУ ПУУЖИН ТУРШЧЭЭ

18АНУ-ын холбогдох албаныхан БНАСАУ бямба гарагт пуужин харвасан ч, амжилтгүй болсон тухай мэдээллээ.  Улмаар цөмийн мэргэжилтнүүд дунд зайн тусгалт “Мусудан” пуужинг туршсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй гэнэ.

АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам байгуулагдсан ойн өдөр буюу энэ сарын 10-наас Солонгосын хойг эхэлсэн бөгөөд  өнгөрөгч бямба гараг хүртэл үргэлжилсэн юм.  Уг цэргийн сургуулилтыг Пхеньяны тал эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлж , “АНУ-ын эх газар цөмийн овоо хараанд өртлөө” гэх сүрдүүлсэн мэдэгдлийг хийж байсан удаатай.   Тиймээс энэ удаа пуужин харвасан нь цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буй нэг хэлбэр хэмээн эх сурвалжууд уламжилж байна.

Мусудан пуужин нь 2500-4000 км-т тусах бөгөөд Японы газар нутгийг өнгөрч, АНУ-тай хиллэх Гуамын бүс нутагт тусах хүчин чадалтай аж.  Пхеньян дөрөвдүгээр сарын 15-наас хойш хэд хэдэн удаа пуужин харвасан ч удаа дараа бүтэлгүйтэж байлаа. Харин зургадугаар сарын 22-нд харвасан нэг пуужин нь 1000 км-т туссанаар тус улсын цөмийн зэвсэгийн хөгжүүлэлт ямар төвшинд хүрсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэлсэн.
Монголын мэдээ
Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих