Улаанбаатар хоёр дахь Хонгор болох уу

ee0aef20592dcc942bf420cc9ca28658Нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн бүсэд хамаарах газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Заламт гол” компани хаягдал аккумляторыг хагалж, хар тугалгыг нь ялган авч БНХАУ-д экспортолдог талаар манай сайт өчигдөр мэдээлсэн билээ. Мэдээллийн дагуу олон уншигч хандаж “Хүний эрүүл мэнд болон байгальд асар их хор хөнөөлтэй энэ үйл ажиллагааг эсэргүүцэж байна” гэж мэдэгдлээ.

ИТХ-Д СОНГОГДВОЛ ИРГЭДИЙН ТАЛД УУ, КОМПАНИЙНХАА ТАЛД УУ

Уншигчдаас гадна Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэд уг үйлдвэрийн үйл ажиллагааг эсэргүүцэж иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран гурван жил тэмцэж байгаа. Гэсэн ч мэргэжлийн хяналтын байгууллагын “хоргүй, аюулгүй” гэдэг дүгнэлтээс үүдэж “Заламт гал” компанийг зөвшөөрөл өгдөг, үйл ажиллагааг нь хянадаг төрийн байгууллагууд хамгаалж ирсэн. Арга ядсан нутгийн иргэд Иргэдийн нийтийн хурлаа хийж олонхийн талаар тус үйлдвэрийг даруй нүүлгэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ дүүргийнхээ ИТХ-д хүргүүлээд байгаа аж. Гэтэл дүүргийн ИТХ-ын сонгуульд “Заламт гол” компанийн захирал сонгогдохоор Баянзүрх дүүргийн I хороонд МАН-аас нэр дэвшжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ажиллуулдаг. Тэр үйлдвэр нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Гэтэл дүүргийн ИТХ-д ажиллавал иргэдийн саналыг хүндэтгэж үйлдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргах нь эргэлзээтэй. Үүгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм.

Ийм ноцтой ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл үүсчихээд байхад Усны эх үүсвэр, тэжээлийн цэгийг хамгаалах үүрэгтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Заламт гал” компанийн захирал Ц.Ууганбаярыг дэмжиж буйгаа илэрхийлэн хамт зураг хөргөө авахуулж байгаад нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлж байсан. Үүгээрээ Байгаль орчин, ногоон хөгжлийн яам усны эх үүсвэр, байгаль орчныг хамгаалах бус аль нэг компанид үйлчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгааг бас иргэд уламжилсан. Яг ийм хардлагаа хэлсэн зарим хүнийг нэр төрд халдсан гэж цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагч ярих хүн байна лээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Хардах эрх нь ч бий.

ХАЯГДАЛ АККУМЛЯТОРААС ЯЛГАСАН ХҮХРИЙН ХҮЧИЛ АЮУЛ ДАГУУЛАХ УУ

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжилгээгээр “Заламт гол” компанийн хойд талд амьдардаг манаачийн гурван хүүхдийн цуснаас их хэмжээний тугалга илэрсэн. Байх ёстой хэмжээнээсээ 9-12 дахин их тугалга илэрсэн нь хүүхдүүд хордсоны нотолгоо. Хар тугалганы хор хөнөөл шууд мэдэгдэхгүй ч ирээдүйд ургийн гажиг үүсэх эрсдэл дагуулдаг нь аюултай. 2015 онд тус компани 117 тонн хар тугалган гулдмай хилээр БНХАУ руу гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн. Ийм хэмжээний тугалга ялгахад 8.7 тонн хүхрийн хүчил гарсан тооцоо байна.

УЛААНБААТАР ХОЁР ДАХЬ ХОНГОР БОЛОХ  УУ?

Ийм эрсдэл учирчихаад байгааг Япон, Солонгосын хараат бус шинжээч, мэргэжилтнүүд сануулсан. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар Хонхор орчмын хөрсөнд хар тугалгын хэмжээ 11000 дахин илүү байгааг тодорхойлсон байдаг. Энэ бол зөвхөн Налайх, Хонхор орчмынх биш Улаанбаатарын бүх иргэдэд тулгараад байгаа аюул гэнэ. “Заламт гол” компанийн үйлдвэрийн хажууханд Гурван нуур бий. Тэр хавьд олон тооны мал байдаг. Одоогийн байдлаар хэд, хэдэн үхэр тугал хордлогоох үхснийг Улсын мал эмнэлэг, үржлийн ариуцн цэврийн лаборатори тогтоогоод буй. Хэрвээ тэр хавийн мал хар тугалгад хордсон бол махыг нь нийслэлчүүд идэж байгаа. Мөн Туул голыг тэгтгэдэг Хонхорын хөлийн гол тэр үйлдвэрийн хажууханд бий. Хүхрийн хүчил, хар тугалга хөрсөнд шингэсэн тохиолдолд нийслэлчүүдийн ундны ус эрсдэлд орж байна гэсэн үг. Тийм учраас Улаанбаатар хоёр дахь Хонгор болох уу гэж эмзэглэж буй юм.

УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЦЭГТ ХАР ТУГАЛГА БОЛОВСРУУЛАХЫГ
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЭВ ҮҮ

Байгаль орчин, аялал жуулчлалын сэайд Д.Оюунхорол “Заламт гол” компанийн захирал Ц.Ууганбаярыг орон нутгийн сонгуульд дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг гэж тодотгожээ. Тиймээс хотын ундны усны цэгт хаягдал аккумлятораас хар тугалга боловсруулахыг нь дэмжиж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих