Банк бус санхүүгийн байгууллагын эрэлт ихэсчээ

158127-19032015-1426730680-1226519245-11Манай улсын санхүүгийн салбарын 96 хувийг хэдхэн арилжааны банк эзлэдэг гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Үлдсэн дөрвөн хувьд банк бус санхүүгийн байгууллага, ломбард болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд ордог. 96:4 гэдэг хэт харьцангуй үзүүлэлт. Гэсэн ч сүүлийн жилүүдэд иргэд банк бус санхүүгийн байгууллагыг зорих нь элбэг болжээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд Банк бус санхүүгийн байгууллагын тоо ч эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2010 онд 182 байсан бол энэ оны II улирлын байдлаар 509 болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан дөрвөн хувьд дээрх 499 байгууллага багтаж байгаа юм. Эдгээрийн 53 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж. Банк бус санхүүгийн байгууллагын тоо өсөхийн хэрээр нийт активын хэмжээ ч дагаад өссөн байна. Тодруулбал, нийт актив 676.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 122 тэрбумаар өсчээ. Үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад 6.16 хувьтай гарсан байна.

Сүүлийн жилүүдэд иргэд арилжааны банкнаас зээл авахаас илүүтэй бусад санхүүгийн салбар руу хандах болжээ. Энэ нь олон шалтгаантай. Наад зах нь арилжааны банкнаас зээл авах боломжгүй иргэд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, ломбардад эд зүйлээ барьцаалж мөнгө зээлэх нь хамаагүй хялбар. Үүнээс гадна эдийн засгийн хямрал, иргэдийн орлого муудсантай холбоотойгоор арилжааны банкнаас авсан зээлээ төлөхөөс эхлээд олон талын өр зээлтэй иргэдэд үлдсэн боломж нь банк бус санхүүгийн байгууллага. Банкууд ч чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өссөнтэй холбоотойгоор зээлийн бодлогоо хумих хандлагатай болсон. Энэ оны II улирлын байдлаар арилжааны банкуудын нийт зээлийн хэмжээ 412 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс хугацаа хэтэрсэн 32, чанаргүй зээл 49 тэрбумыг эзалж байгаа. Зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээг нэмэгдүүлэхгүйн тулд нөхцөл, шаардлага, босгоо өндөрсгөх гэх мэт олон асуудал бий. Гэтэл зарлага нь орлогоосоо давсан иргэд өндөр босготой банкнаас зээл авах боломжгүй. Энэ мэт олон асуудлаас гарахад иргэдийн гарг хамгийн ойр, хялбар нь Банк бус санхүүгийн байгууллага, ломбардаар үйлчлүүлэх. Үйл ажшшагаа явуулж буй 509 Банк бус санхүүгийн байгууллагууд 420 орчим мянган харилцагчтай аж. Тус салбар 986 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2048 мэргэжилтэн энэ салбарт ажиллаж байгаа юм байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг боловсруулах талаар тусгагджээ. Үүнд банк бус санхүүгийн байгууллагын газар, банк бус санхүүгийн багууллагын хороод хамтран 2020-2030 он хүртэл хөтөлбөр хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ арилжааны банкуудад ч, банк бус санхүүгийн байгууллагуудад ч өсч байгаа. Үүнтэй холбоотойгоор эрсдэлийг бууруулах бодлогын арга хэмжээ явуулах шаардлагатай байгааг Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт хэлж байв. Тиймээс эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсруулж, аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа аж. Арилжааны банк олон төрлийн эх үүсвэртэй бол банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөөр санхүүждэг. Тиймээс эрсдэл багатай гэж үздэг. Арилжааны банктай ижил үйлчилгээ үзүүлж байгаа ч зэалийн нөхцөл нь уян хатан байдгаараа иргэдэд илүү хүрдэг. Зарим эдийн засагч арилжааны банкуудаар олгодог зээлийг банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан олговол эрэлттэй, шаардлагатай байгаа иргэдэд хүрнэ гэж үзэж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хууль, эрх зүй, хяналт, бодлогын талаас дэмжиж, үйл ажиллагааг нь сайжруулж иргэдэд илүү хүртээлтэй болгох хэрэгтэй. Тэгвэл санхүүгийн салбарыг дангаар шахуу эзэлж буй арилжааны банкуудтай өрсөлдөж, үүний үр дүнд иргэдэд үзүүлэх үйлчилгээний шударга өрсөлдөөн бий болно. Санхүүгийн салбарын дөрөвхөн хувийг эзэлж буй банк бус санхүүгийн салбарт 2001 онд үйл ажиллагаа явуулдаг 24 байгууллага байсан бол өнөөдөр 499 болсон нь иргэдийн эрэлтгэй шууд холбоотой. Энэ зүг рүү алхах иргэдийн тоо улам нэмэгдсээр байна. Тиймээс энэ салбарын нэг хэсэг болсон банк бус санхүүгийн байгууллагуудад анхаарлаа хандуулах цаг аль хэдийн болжээ.

 

Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих