Антониу Гутерреш НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо
Өчигдөр НҮБ-ын ерөнхий ассамблей Антониу Гутеррешийг дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаарaa сонголоо.
Португаль улсын ерөнхий сайд байсан Гутеррешийг НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгчид алга ташин хүлээж авчээ.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд 67 настай Гутерреш одоогийн тэргүүн Бан Ги Мүүнийг залгамжлан, таван жилийн хугацаанд НҮБ-ыг удирдана.
Тэрээр дэлхий нийтийн хямралд оролцогч талуудын дунд зохицуулагч, зуучлагч, холбогч гүүр болж ажиллахаа амлажээ.
Түүний хувьд хамгийн том сорилт нь Сирийн хямрал байна гэж үзэж байна. Гутеррешийг аравдугаар сарын 6-нд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм.
Тэр 1995-2002 онд Португалийн ерөнхий сайдаар ажиллаж, 2005-2015 онд НҮБ-ын дүрвэгсдийн асуудлыг хариуцсан дээд комиссараар ажиллаж байсан юм.
Гутерреш 71 жилийн түүхтэй НҮБ-ын ес дэхь нарийн бичгийн дарга болж байна.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
URL: