Утааны голомттой газар байрладаг “Содон” хорооллын байрны урьдчилгаа төлбөрт таван хошуу мал, машинаа өгч болох нь ээ
Эдийн засгийн нөхцөл байдал тааруу, иргэдийн орлого хумигдсан байгаа ийм нөхцөлд иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрөө хэрхэн яаж үргэлжлүүлэх вэ гэдэг нь чухал асуудал болоод байгаа.
Ипотекийн санхүүжилтийг хаанаас хэрхэн шийдэх гэдэг нь тодорхойгүй болсон энэ цаг үед барилгын компаниудын нөхцөл байдал ихээхэн хүнд байгааг салбарынхан хэлж буй. Ямартаа л “Тэсо” корпораци “”Содон” стандарт хорооллынхоо байрыг зарахын тулд байдаг аргаа хэрэглэж байгаа бололтой байна. Учир нь хэрэглэгчдийн утас руу эрхэм таны харж байгаа энэхүү мессежийг явуулах болж.
Үнэндээ бол “”Содон” стандарт хороолол нь байршлын хувьд утааны голомтот газар байдаг. Тэр ч утгаараа өвөл гэрийнхээ хаалгаар гараад л утаа ууж иддэг болсон Улаанбаатарын иргэд гэртээ байхдаа ч утаагаар байнга амьсгалахгүйн тулд утаа ихтэй голомтот газруудаас зугтдаг болсон. Утаатай газар баригдсан барилгуудаас татгалзах нь их байгаа. Тэгвэл Содон хороолол иргэдэд ямар ч байсан ийм санал тавьж байна. Мэдээж иргэд өөрсдөө сонголтоо хийж таарна.
Дашрамд өгүүлэхэд, Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний хоёрт орж байгаа. Тэгвэл нийслэлийн агаарын бохирдлын түвшин өндөр бүсэд Сонгинохайрхан дүүрэг ордог юм. За мөн энэ дашрамд утаатай холбоотой статистик тоо баримтаас дуулгахад, нийслэлийн 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлын шалтгаант гэсэн байна. Мөн амьсгалын замын өвчнөөр өвчлөгсдийн 52.9 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй. Уушгины хавдрын 39.9 хувь нь агаарын бохирдлоос үүдсэн. Уушги, зүрхний өвчлөлийн 28.8 хувь нь мөн агаарын бохирдолтой холбоотой гэсэн айхтар тоо баримт байгааг дуулгая.
Содон хороололын 3520 айлын орон сууцны тухайд 21 дүгээр хорооллын замын эсрэг талд, хуучнаар “Эрэл” тоосгоны үйлдвэрийн хашаанд “Тэсо” корпорацийн хөрөнгө оруулалтаар баригдаж, эхнээсээ ашиглалтад ороод явж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗАМИЙН ЦАГДААГИЙН УРД ТАЛИЙН НАРХАН ХОТХОНИЙ 51 БАЙРНИЙ ГОМО МӨНХЖАРГАЛ ЧИ БАЙРНИЙХАА ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ШОРОНГИЙН ГОМО
ЗӨВ ШҮҮ