Оросууд Алеппо хотыг бөмбөгдөж байна гэв

download_(3)-123028-2038864351Босогчдын хяналтад байгаа Алеппо хотын зүүн дүүргүүдэд оросууд агаараас хийх довтолгоогоо сэргээсэн талаар мэдээлж байна.

Энэ талаар Их Британид төвтэй хүний эрхийн асуудлаарх Сирийн ажиглалтын төв хэмээх байгууллагаас онцолжээ.

Бөмбөгдөлтөд хамгийн ихээр Бустан аль-Каср дүүрэг өртсөн бөгөөд 25 хүн амиа алдаад байна. Мөн олон хүн шархадсан талаар мэдээлж байна.

Агаарын цохилтод юуны өмнө тус дүүрэгт байрлах эрүүл мэндийн төв болон хүүхдийн тоглоомын газар өртсөн гэнэ.

Харин Оросын тал энгийн иргэд рүү бус алан хядагчдын бүгж буй газрыг бөмбөгдсөн хэмээн мэдэгдэв.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Аллепо хотыг бүрэн чөлөөлөх талаар арга хэмжээнүүдийг аваад байна.

Хэмжээгээрээ хоёрдугаарт бичигдэх Алеппо хот 5.6 жил дайны байдалтай буй. Тус хотыг Сирийн Засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхэн  хоёр хуваагаад байна.

Өнгөрсөн сард АНУ, ОХУ-ын хүчин чармайлтын дүнд Аллепо хотод 10 хоногийн гал зогсоох гэрээг мөрдөх болсон юм.

Гэвч гэрээний хугацаа дуусгавар болсны дараа зэвсэгт мөргөлдөөн дахин сэргэх болсон талаар мэдээлж байсан билээ.

Сануулахад, нэг жилийн өмнө Сирийн дайнд оросууд хөндлөнгөөс оролцох болсон. Тэд Б.Асадын армийг дэмжиж байгаа билээ.

Босогчид үйл ажиллагаагаа идэвхжүүлэн өнгөрсөн сард Хама мужаас гадна хэд, хэдэн хот сууринг хяналтдаа авсан байжээ. Тиймээс Засгийн газрын цэргүүд хотыг чөлөөлөхөөр газраар хийх довтолгооноо сэргээгээд байна.

Мөн Дераа хотын өмнөд дүүргийг Засгийн газрын цэргүүд болон босогчид хоёр хуваагаад байна. Өнгөрсөн мягмар гарагт босогчид сургууль руу халдсан талаар мэдээлжээ. Үүний улмаас олон хүн амиа алдсаны дунд хүүхдүүд байгаа аж. Харин босогчид энэ талаарх мэдээллийг үгүйсгэжээ.

Эх сурвалж: Reuters


URL:

Сэтгэгдэл бичих