Шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрлээ

2b6f9a725afca82e32baf346fad83dca-600x400-Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн шошгожуулах шаардлагатай байна-

МХЕГ-аас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололт буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-12.7 дахь заалтын хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааны дүнг танилцуулж, зөвлөгөө өгөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд хийсэн энэхүү хэлэлцүүлэгт хүнс импортлогч, худалдаа эрхлэгчид, иргэд оролцсон юм.

Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрийн 279, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны бэлтгэн нийлүүлэх, хадгалж савлах, худалдаалах үеийн 261, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 445, худалдаа үйлчилгээ эрхлэгч 964, импортлогч аж ахуйн нэгж 120, нийт 2069 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн давхардсан тоогоор 6420 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулав.

Тандалт судалгааны явцад давхардсан тоогоор 3327 зөрчил илрүүлснээс газар дээр нь 62.1 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 731 заалт бүхий 173 албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна. Ингэснээр хэрэгжилт 68.7  хувьтай, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласнаар биелэлт 75.5 хувь болж, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт 6.8 хувиар өссөн. Гэсэн хэдий ч хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дотоод хяналтын тогтолцоо бүрэн хэрэгжээгүй, худалдаа эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэг сул байгаатай холбоотойгоор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололттой холбоотой зөрчил буурахгүй байгаа юм.  Өөрөөр хэлбэл хүнсний сүлжээний үе шат бүртээ бүтээгдэхүүний шошгыг хянаж хүлээн авч бие биедээ хяналт тавьж ажиллаж хэвшээгүй байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-12.7 дахь заалтын хэрэгжилт хэрхэн хангагдсан эсэхийг хүнсний сүлжээний үе шатаар бүрээр, хуулийн заалт тус бүрээр харьцуулж улсын хэмжээнд дүн шинжилгээ хийхэд:

Тандалт судалгаанд хамрагдсан 6420 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шошгын мэдээлэл шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрсэнээс багцалсан болон жижиглэн савласан тохиолдолд шошгоны мэдээллийг бүрэн тусгаагүй 23.7, хаяг шошгоны хэлний зөрчилтэй 19.5, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 14.5, буруу шошголсон 12.3, олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг тавиагүй 7.5,  шошгон дээр заасан нөхцөлд хадгалаагүй зөрчил 5.7 хувь илэрлээ.

Тандалт судалгаанд 2069 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулахад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шошгололттой холбоотой заалтуудын хэрэгжилт улсын хэмжээнд дунджаар 53.3 хувьтай байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хүнсний сүлжээний үе шат бүрээр нь гаргавал мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний шошгололт 51.5, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд 39.0, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнд 52.8, худалдаалж буй бүтээгдэхүүнд 46.6, импортын хүнсний бүтээгдэхүүнд 76.6 хувьтай байна.

Мал амьтан, ургамал, ургамлын гаралтай анхан шатны үйлдвэрлэлд гарал үүслийн гэрчилгээтэй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх нөхцөл бүрдээгүйгээс гарал үүсэл нь тодорхойгүй, шошгогүй  бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, худалдаалах үндсэн шалтгаан болж байгаа юм. Зөрчлийн дийлэнх буюу 38.6 хувь нь нийслэлд, 9.3 хувь нь Өмнөговьд, 7.9 хувь нь Увсад, 7.5 хувь нь Завханд, 6.6 хувь нь Хөвсгөлд, 6.3 хувь нь Баянхонгор аймагт илэрсэн байна.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн тандалт судалгааны дүнг МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хурлын шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад хүргүүлсэн.

Цаашид хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинээр холбогдох журмыг яаралтай боловсруулан баталж мөрдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээний бүх үе шатанд хуульд заасан шаардлагын дагуу бүрэн шошгожуулах;

Харагдах байдлаар нь шинж чанарыг тодорхойлох боломжтой хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шаардлагатай мэдээллийг дагалдах хуудсанд тусгаж нэвтрүүлэх талаар заавар, журам боловсруулж мөрдүүлэх;

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийн талаар хэрэглэгчдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах талаар зөвлөмж боловсруулж үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, хэрэглэгдэд хүргэх, сургалт, сурталчилгааг бүх шатанд зохион байгуулж, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийх;

Хаяг шошгын зөрчилтэй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна.


URL:

Сэтгэгдэл бичих