XXI зуунд цаазын ял гэж байх ёсгүй гэв
Цаазын ялыг хэрэгжүүлэхийг бүрмөсөн хориглохын төлөө хүчин чармайлт гаргахыг дэлхийн бүх улс оронд хандан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.
Даваа гарагт болсон “Цаазын ялын эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын тэргүүн үг хэлэхдээ “XXI зуунд хаана ч цаазын ял гэж байх ёсгүй” гээд “хууль ёсыг хэрэгжүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг аюулгүй байдлыг хангах бүх ажиллагааг явуулахдаа хүний эрхийг хүндэтгэж, хуулийг дээдлэх ёстой” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх, засгийн газраа шүүмжлэх зэрэг бол гэмт хэрэг огт биш, террорист үйлдэл яавч биш. Ийм тохиолдлуудад цаазын ял оноож байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг” гэдгийг онцлон дурдлаа.
Одоогийн байдлаар, терроризмтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазын ял оноож буй 65 улс орон байна.
URL: