УИХ-ын чуулганыг түр завсарлуулахаар боллоо

d8854ef1997d6466768f28f48a0d5d73УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжилнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих