АН-ын хоёр лидер ГОЛЫН ХОЁР ЭРЭГТ СУУСАН УУ
Нийслэлийн АН-ьш дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дуэльд дуудав. Ингэхдээ “Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ гэлтэй. Үүнийг “Их эвсэл” гэхгүй бол өөр юуг “Их эвсэл” гэх вэ. Ийм их эвсэл хоёр дахиа “байгуулагдаж” байна. Урьд нь Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам гурав хамтарч 62-ын бүлэг хэмээн олноо алдаршсан эвсэл байгуулж байсан. Хүмүүс мартаагүй байлгүй дээ! Өнөөдөр намайг “Их эвсэл” олон зүйлээр буруутгаж байна. Сэдвүүдээ ч хуваагаад авсан юм уу даа” хэмээв.
Хариуд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Хууль хяналтын байгууллагын ажилд Э.Бат-Үүл талархаж явах хэрэгтэй. Монголчууд ч талархаж явах хэрэгтэй. Би энэ асуудал нэлээд ахицтай явж байгаа гэж хэлье.
Энэ хэрэг яагаад ийм нууцлагдмал байна гэвэл эхнээс нь Тагнуулын байгууллагад харьяалуулаад, илрүүлэх үйл ажиллагаанд нь Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны дандаа нууцлалтай байдаг тэр зүйл орсон учраас энэ хэргийн нууцлал гэж яриад байдаг юм” хэмээн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр учирлав.
Улс төрд унаж босож явсан, яваа тэдний хувьд юунаас болж толхилцож эхэлсэн нь өөрөө их сонин. Угтаа бол ардчилсан хувьсгалыг түүчээлсэн, Ардчилсан намын дарга, ардчилсан хувьсгалаас төрсөн анхны баатар, Ерөнхийлөгч гээд энэ хоёр эрхэмд адилттаж харах зүйл олон бий. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяраас хоёулаа “харшилтай” байдаг нь ч тэднийг нэгтгэдэг идеал. Гэвч “Хөтөлгөө морь шиг хамт явсан Э.Бат-Үүл минь” хэмээн хэдэнтээ ярьж байсан төрийн тэргүүн журмын нөхөртэйгөө нэг л өдөр голын хоёр эрэгт гараад суучихлаа.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2009 оны дөрөвдүгээр сарын 3-нд АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, Их хурлаас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж байв. Тэгэхэд Үндэсний зөвлөлдөх хорооноос оруулж ирсэн Г.Батхүү өөрийн хүсэлтээр нэрээ татахад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр тунаж байлаа шүү дээ. Тухайн үед Э.Бат-Үүлийг Г.Батхүүгийн адил нэрээ татаж магадгүй гэсэн яриа гарсан ч ардчилсан хувьсгалын баатар “Би өрсөлдөнө. Намайг ардчиллын төлөө тууштай явж ирсэн албан тушаал хаших сонирхолгүй гэдгийг олон хүн мэднэ” хэмээгээд Ц.Элбэгдоржтой эцсийн өрсөлдөөнд орж байв. Улмаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд оролцсон 224 төлөөлөгчийн 65.3 хувь нь Ц.Элбэгдоржид санал өгснөөр тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлж байсан юм.
Харин өвдөг шороодсон Э.Бат-Үүл баатар “АН анх удаа эв нэгдэлтэй байж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Энэ том амжилт сэтгэл хөдөлгөж байна” хэмээгээд тахимаа өгч байв. Эрхэм баатар ийнхүү Их хурал, ҮЗХ-ныхоо шийдвэрт хүндэтгэлтэй хандсан ч
үүнээсээ ердөө хоёр хоногийн дараа “Бахирмаар санагдсан хором” нэртэй нийтлэл бичсэн нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж байсан билээ. Тодорхой нэр цохож бичээгүй ч “Би үг хэлбэл бархирчих гээд байлаа. Би үг хэлбэл орилчих гээд байлаа. Багтарч, бачуурч гүйцсэн байлаа. Тамлуулсан хүн өвдөлтөндөө багтарч бачуураад бархирч орилдог юм гэсэн. Сэтгэл санаагаа нүдүүлсэн хүн адилхан болдог юм билээ” хэмээх агуулга бүхий уг нийтлэлийг журмын нөхөртөө, бүр тодруулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулсан хэмээх хардлага одоо ч зарим нэгнийх нь цээжинд хадаатай явдаг болов уу.
Удсан ч үгүй Ерөнхийлөгчийн сонгууль болоход АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж 51.24 хувийн санал авч анхны “Ардчилсан Ерөнхийлөгч” хэмээх тодотголыг зүүх болсон юм. Сонирхолтой нь, цаг үеийн цикл тэгээд таарчихсан уу, бүү мэд тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 10-нд, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд гаргасан төрийн тэргүүний зарлигаар Э.Бат-Үүл Улсын баатар болсон билээ. Тэгэхэд “Ард түмэн баатрууд байсан. Би энэ баатруудаа шагнамаар байсан. Энэ баатруудыг шагнах гэж чамайг шагнасан” гэж л хэлснээс өөрөөр Еренхийлөгч, Э.Бат-Үүл нарын хооронд яриа өрнөөгүй гэдэг. Үүнээс хойш улс төрийн хуанлийн хуудас шарлах тусам нэг нь Ерөнхийлөгчөөр улирч, нөгөөх нь нийслэл хэмээх том айлын бодлогыг дөрвөн жил зангиджээ. Энэ хугацаанд Ц.Элбэгдорж сайн ярилцагч, уран илтгэгч хэмээх тодотголтой болсон бол өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд өрнүүлсэн томоохон бүтээн байгуулалтын автор нь Э.Бат-Үүл болоод буй.
Гагцхүү бүрэн эрхээ дуусахаар хэрхэх нь тодорхойгүй байгаа Ц.Элбэгдоржийн “зовлон”, намаасаа дэмжлэг хүлээж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхтээ бат итгэлгүй яваа Э.Бат-Үүлийн эргэлзээ тэднийг зарим талаас нь адилхан харагдуулж эхлээд байна. Ялгаатай нь, намын дотоод зөрчил нь хальсан, улс төрийн эгзэгтэй энэ цаг үед Тагнуулын ерөнхий газраас Э.Бат-Үүл баатрыг С.Зоригийн хэрэгт холбогдуулж хоёр дахиа сэжигтнээр татав. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад гарсан, улс төрийн ээдрээтэй, учиг нь олддоггүй хэрэг Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн сүүлчийнх нь жилд сөхөгдөж, Э.Бат-Үүл баатрыг дахин сэжигтнээр татсан нь энэ.
Сонгуулийн өмнөхөн сэдэрдэг, зарим нэгний төрийн түшээ болох замаа засах
Э.Бат-Үүлийн хувьд АН-ын лидер, ардчилсан хувьсгалын анхдагч мөн уу гэвэл мэдээж мөн. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. АН-ын бусад лидерийг бодоход УИХ-ын гишүүнээр ажиллахдаа төрийн сайд байтугай Байнгын хорооны даргаар ч ажиллаагүй баидаг. Үүгээрээ тэр бусдаасаа ялгардаг бас харьцангуй нэр цэвэр явдаг. Хүүгийнхээ компанид тендер олгосон “муу нэртэй” л болохоос АН-ыг эрх барьсан дөрвөн жилд нүүр тахлах гол ажлыг нугалсан газар нь нийслэл тэр дундаа Э.Бат-Үүл. Дээрээс нь, Ерөнхийлөгчийн хоёр дахиа улирахад гол хөшүурэг, тулах цэг нь нийслэл байлаа шүү дээ.
гүүр болж явсан энэ хэргийг Монголын хууль хүчний байгууллагаас 18 жил шалгасан ч өнөөг хүртэл илрүүлж чадаагүй л явна. Тиймээс сонгуулийн өмнө ард түмний өмнө тодрох гэсэн улстөрчдийн шоу битгий байгаасай, үнэн мөнийг нь хуулийн хүрээнд зөв шударгаар олж, тогтоогоосой гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ бий болсон нь нууц биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Нэг зүйлийг хэлье, С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харж байгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголттой байгаа” хэмээн мэдэгдсэн нь саяхан.
Энгийн нэгэн улстөрч бус хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр ажиллаж буй, АН-ын лидер хүн амнаасаа ийм үгийг зүгээр ч нэг унагаагүй нь мэдээж. Харин дээрх үгээрээ дамжуулж, нийгэмд өгч буй Ерөнхийлөгчийн ээлжит нэгэн чимээ нь энэ байж болох. Гэхдээ Ерөнхийлөгчийн энэ удаагийн үйлдэл, хэвлэлийнхний сонирхсон асуулт бүрт “хэт цензургүй” хариулсны ард ямар нэгэн зорилго байсныг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан эртний анд Э.Бат-Үүлтэйгээ таарамжгүй харьцаатай болсон нь зарим талаараа ил болов.
Э.Бат-Үүлийн хувьд АН-ын лидер, ардчилсан хувьсгалын анхдагч мөн үү гэвэл мэдээж мөн. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. АН-ын бусад лидерийг бодоход УИХ-ын гишүүнээр ажиллахдаа төрийн сайд байтугай Байнгын хорооны даргаар ч ажиллаагүй байдаг. Үүгээрээ тэр бусдаасаа ялгардаг бас харьцангуй нэр цэвэр явдаг. Хүүгийнхээ компанид тендер олгосон “муу нэртэй” л болохоос АН-ыг эрх барьсан дөрвөн жилд нүүр тахлах гол ажлыг нугалсан газар нь нийслэл тэр дундаа Э.Бат-Үүл. Дээрээс нь, Ерөнхийлөгчийн хоёр дахиа улирахад гол хөшүүрэг, тулах цэг нь нийслэл байлаа шүү дээ.
Гэвч АН-ын зөрчил, фракц хоорондынх нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх зодоон туйлдаа хүрсэн нь Э.Бат-Үүлийн баг нийслэлд дахин засаглах эрхийг олгоогүй, Ардын нам руу ханарсан. Өөрөө ч энэ тухай “Сонгуулийн үр дүн Нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа” хэмээн мэдэгдэл хийж байв. Гэвч орон нутгийн сонгуулиар хот хөдөөд ялалт байгуулж, хөлтэй болохгүй л бол Ерөнхийлөгчийн сонгуулиар хүндхэн даваатай иүүр тулах нь тодорхой болсон хариуцлагатай цаг үед АН-ын зөрчил төрийн тэргүүн хүртлээ даамжирсанд асуудлын зангилаа оршиж байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө эвээ олох, нэг завинд суух нь АН-д хэрэгтэй. Гагцхүү Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг эргэн нэгтгэх эвийн цавуу юу байх нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: