Буриадын Итгэлт хамбын занданшуулсан шарил хөдөлсөн гэнэ
ОХУ-ын Буриадын Иволгины дацанд байдаг Итгэл хамбын занданшуулсан суугаа шарил гэнэт хөдөллөө гэж Буриадын буддын шашны хамба лам Дамба Аюшеев өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна.
“Энэ бол дуулиан. Итгэлт хамба өөрийн ордондоо хөдөлгөөн хийлээ. Энэ нь 2016 оны аравдугаар сарын 9-ний оройн 20 цаг 05 минут 51 секундэд болсон үйл явдал. Энэ бол түүнийг ажиглаж байсан бүхий л хугацаанд анх удаа тохиож байна” гэж Дамба Аюшеев ламтан бичжээ.
Ламтан энэ бичлэгтэй хамт дүрс бичлэгийг нь нийтэлсэн байна.
“Би өөрөө энэ дүрсийг хараад үнэхээр гайхсан. Ийм зүйл байж болно гэдэгт би ямар ч бэлтгэлгүй байлаа шүү дээ” гэж Дамба Аюшеев ярьжээ.
Итгэлт хамбын шарил байгаа өрөөнд ажиглалтын дөрвөн камер байдаг ч хачирхалтай нь хамбын цогцосны хөдөлгөөн ганцхан камерт л бичигдэж үлджээ.Эх сурвалж: www.assa.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
video-гийн тавиж болхуу