Энэ өдрийн зурхай /2016.10.11/

12_free-astrology-tools-960x440-800x300Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 10. Ангараг гараг. Булаагч одтой, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Сэрэхүй 
Суудал: 
  Төмөр

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр энэ ордныхон өв залгамжлах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө гэх мэтийн асуудлаас болж нилээдгүй маргаан үүснэ. Хэзээний зөрүүд энэ ордныхон учрыг сайн ойлголгүй муйхарлах боловч үнэнд гүйцэгдэн ялагдал хүлээнэ. Өнөөдөр од гараг шургуу мөн далайцтай хөдлөх хэрэгтэйг зөвлөж байна. Бүр бага цалинтай санагдсан ч шинэ ажлаас бүү татгалз. Дурын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Магадгүй үрэлгэн байдал, эдийн шуналаас болж багагүй асуудалд орно.


ҮХЭР (4/20-5/20)

Худалдаа наймаа ашиг авчирч, эсвэл хүч шаардахгүйгээр танд ашиг орлого орж ирнэ. Магадгүй гэнэтийн зарлага гарч эсвэл аливаа зүйлийг үрэгдэж гээгдүүлэх тул санхүүтэй болгоомжтой харьцаарай. Ойр дотны хүнтэйгээ харилцаа муудах эсвэл удирдлагаасаа шүүмжлэл хүртэнэ. Таны зөн совин болон урдаас харах чадвар тань болж буй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тусална.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрч хүч, шинэ мэдлэг, дотоод эрх чөлөө олж авах өдөр. Амьдралын эрч хүч дээд түвшинд байна. Өнөөдрийн эхлүүлсэн ажил танд гарцаагүй амжилт дагуулах бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байх болно. Хосуудын найрсаг харьцаа, зугаа цэнгэл, эрх чөлөөтэй байхад сайн өдөр. Ердийн ажлаа хийж өнгөрүүл. Арилжаа наймаанд одтой.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хөгжилтэй өдөр. Сар өөрийн тань орд руу шилжих үед та илүү зоригтой болсноо мэдэрнэ. Та сайхан харагдаж, сэтгэл санаа тань өөдрөг байх тул хүмүүс тань руу эргэн харна. Энэ өдөр бусдад тааламжтай сэтгэгдэл төрөхөөр хувцасла. Та амжилтад хүрч чадна. Сэтгэлийг тань хямраах сөрөг хүмүүсээс хол бай. Та бусдын нөлөөнд амархан өртөж, таны сэтгэл санаа тань ч дагаад хямарна. Таны сонирхол, хобби амьдрал тань үнэтэй санагдах тул өр төлбөрөө төлөх эсэхэд та эргэлзэнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Бизнесийн хэрэг явдалд илүү анхаарах шаардлагатай. Та төрөлхийн зөн билэгтээ итгэх болно. Хэн нэгэн таныг мэхлэж магадгүй,хамгийн гол нь болгоомжтой бай. Гарын үсэг зурах гэрээ хэлэлцээрээ юуны өмнө мэргэжлийн хүнээр хянуул. Бизнесээ эхлэх гэж буй хүмүүс санхүүгийн дэмжлэг хайх болно. Зээл авахаар санхүүгийн байгууллагад хандвал бүтэмжтэй.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр та санхүүгийн асуудал дээр ажиллахад таатай. Та өөртөө болон санхүүдээ бодит бус шаардлага тавьснаар урам зориг мохож магадгүй. Ачаалалтай өдрүүд өнгөрч, тайван амрах үе ирж байна. Тиймээс та өөрийнхөө хийж чадахаас бага зүйл төлөвлөх нь ашигтай. Гэвч та бүхий л асуудлаа цэгцлэн, шударга байвал дараагийн удаа эвгүй байдалд орохоос хамгаалж чадна. Та өнөөдөр идэвхгүй байх шинжтэй. Санаандгүй таарах нэгэнтэй танилцаагүй дээ харамсах байх.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эмх замбараагүй өдөр. Өнөөдөр гараг эрхсийн нэгдэл энэ ордны зарим хүмүүсийг ямарч шалтгаангүйгээр урван тэрслэх хэв маягтай болгоно. Та амгалан бус, ширүүн дориун байх боловч яагаад гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй. Гэвч шинээр төсөөлсөн зүйлээсээ сэтгэл хөдлөлийг илүү мэдрэх болно. Шинэ санаа бодлоо хэтэрхий хурдан хэрэгжүүлэх нь та нарын ихэнхийг ирээдүйд удахгүй бүтэх шинэ төсөл дээр ажиллах эрч хүчийг өдөөж өгнө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хөгжилтэй өдөр. Маш завгүй болохыг од гараг зөгнөж байна. Та өөдрөг байх ч үүний зэрэгцээ таагүй нөхцөл байдал үүсэхэд бэлэн бай. Сайхан боломжууд орж ирнэ. Азтай мөчийг алдалгүй шүүрэн ав. Мөнгө, санхүү болон хайр сэтгэлтэй холбоотой асуудлууд энэ өдрийн од гарагийн нөлөөнд эерэг байна. Аливааг зохион байгуулах, манлайлан удирдах нь энэ ордныхны сайн чанар юм. Өнөөдөр таны эдгээр чанар бүр ч нэмэгдэнэ. Та өөртөө ойр амьдрах хүмүүстэй таатай яриа өрнүүлж чадна.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр ихэнх эрчүүд өөрсдийгөө азтай одтой байж, эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна гэж бодох төлөвтэй. Гэхдээ энэ бол андуурал. Өдөр таны хувьд тааламжтайгаар өнгөрч мэдэх ч үдэш байдал өөрөөр эргэх шинжтэй. Та хайртай бүсгүйтэйгээ ам мурийж магадгүй. Таны дотор буцалж буй эрчим хүч өчүүхэн төдий шүүмжлэлд сад тавин гарах болно. Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Бие тавгүйтэж, гэмтэж бэртэх магадлалтай.


МАТАР (12/22-1/19)

Болгоомжилсон өдөр. Буулт хийх нь сэтгэл гонсойлгом ч заримдаа энэ нь зөвхөн сэтгэлд нийцсэн шийдвэр төгс байдлыг авч ирэх ба энэ нь магадгүй өнөөдрийн жишээ байх болно. Өглөөгүүр гэр бүлтэйгээ хамт бай. Маш олон ганцаараа ажилласан эгэл жирийн үүрэг ажлуудаа дуусгаж чадна. Эдгээр байнгын ажлууд нь магадгүй хамтран ажиллагчдын дунд ялгаатай илүү бэрхшээлийг авч ирэх ба нөхцөл байдал батлагдах болно. Бусадтай хов жив ярих нь муу ба нотлогдоогүй цуурхал тархахаас зайлсхий. Худалдан авагчид болгоомжтой бай. Худалдагч тантай маргалдаж магадгүй.


ХУМХ (1/20-2/18)

Уран сэтгэмжийн өдөр. Өнөөдөр гэрэл гэгээтэй, их хэмжээний өгөөмөр зан тантай мэндлэх болно. Мөн гэр бүл, дотнын найзуудтайгаа цагийг өнгөрүүлэхэд гайхалтай өдөр бөгөөд харилцаа холбоогоо хадгалж үлдэхээ үргэлжлүүлэх нь чухал. Таны ордонд төрсөн хүмүүс заримдаа зөрүүд, хувиршгүй, байнга хямралд өртөж байдаг. Гэхдээ тулалдахын оронд өнөөдөр өөрийгөө амар амгалан, таарамж нийцлээр өөрийгөө хүрээлүүл, буулт хийнэ гэдэг бууж өгнө гэсэн үг биш гэдгийг сана. Одоо таны харилцах тактик, эрэмбэ дараалалтай шийдвэр гаргадаг байдал тань гайхалтай зэвсэг болно. Чанга хатуу байхын дээр мөн дипломатч бай. Энэ орой дотнын хүмүүсээрээ хүрээлүүлэх их таатай байна.


ЗАГАС (2/19-3/20)

Ондоо өдөр Сap таны орд ордонд шилжин, эрч хүч дахин нэмэгдэх байх. Бусадтай бужигналдан нийлэхэд тааламжтай. Боломжтой бол таны баяр баясгаланг нэмэх үйл ажиллагаанд оролц. Хамаатан тань танаас мөнгө зээлэхийг хүсэх бололтой. Хэрвээ та үгүй гэж хэлвэл хурцадмал байдал үүсч болзошгүй. Та өөрийн эд зүйл, мөнгөө бусдад зээлүүлэхийг хүсэхгүй байгаа бол хэлсэндээ үнэнч байгаарай.

 


URL:

Сэтгэгдэл бичих